Мороккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Мороккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Мороккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Морокко улсын Өндөр Атлас уулын ойролцоох тосгоноос даваа гаригт хоёр скандинав эмэгтэйн цогцос олдсон талаар “France Press” агентлаг мэдээлжээ. Тэд Герман, Норвегийн иргэд бөгөөд хоёулангийнх нь хүзүүн тус газарт зүссэн шарх байсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүдийн цогцсыг Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох “Тубкаль” уулын бэлд оршдог Имли тосгоноос 10 км орчмын зайгаас олжээ. Хохирогчдын хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Мороккогийн Дотоод хэргийн яамнаас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлжээ.

Эх сурвалж: The Time

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж