ОУХМ Т.Баярцэцэг буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

ОУХМ Т.Баярцэцэг буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

ОУХМ Т.Баярцэцэг буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээн”-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, буудлагын ОУХМ Т.Баярцэцэг  амжилттай  оролцож, шагналт VI байрт шалгарлаа.

Тэрээр 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны 6-р дасгал болон спорт гар бууны төрөлд тус бүр алтан медалийг хүртээд байна. Ингэснээр улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дараалан аваргын алтан медалийг хүртээд байгаа юм.

Мөн Монголын буудлага спортын чансаа тогтоох холбооны цомын цуврал тэмцээнүүдэд амжилтай оролцож, чансаагаараа 1,2 байрт шалгаран Азийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.

ОУХМ Т.Баярцэцэг 2019 оны 02 дугаар сард Энэтхэг улсын Шинэ-Дели хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж