НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав

НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав

НҮБ-ын Ерөнхий Ассамблей даваа гаригт Хойд Солонгос дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг зэмлэн буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ. Хэдхэн хоногийн өмнө уг тогтоолын төслийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан гуравдугаар хороо баталсан байна. Тус байгууллагаас 14 жил дараалан дээрхтэй ижил төстэй шийдвэрүүд гаргажээ.

НҮБ-ын баримт бичигт БНАСАУ-д хүний эрхийг олон жилийн турш тогтмол, бүдүүлгээр, өргөн хүрээнд зөрчиж байгааг буруушаасан байна. Түүнчлэн эрүүдэн шүүх, "хүчээр болон дур мэдэн баривчлах, хүчиндэх, олноор цаазлах, шүүхээс гадуур хорих зэрэг өргөн хүрээтэй тогтолцоо бий болгосон" гэж үзжээ. Тус баримт бичигт тав дахь жилдээ, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийн хариуцлагыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүлээх ёстой хэмээн заасан байна.

НҮБ дахь Хойд Солонгосын албан ёсны төлөөлөгч Ким Сон дээрх шийдвэрийг хатуу шүүмжилжээ. Тэрбээр баримт бичигт дурдагдсан зөрчлүүд нь хуурамч болохыг хэлээд, хүний эрх ноцтой зөрчигдөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж