Эрдэнэт үйлдвэр 16 дахь удаагаа “ТОП”-уудыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэр 16 дахь удаагаа “ТОП”-уудыг тэргүүлэв

Монгол улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг 17 дахь жилдээ шалгаруулснаа өнөөдөр Төрийн ордонд өргөмжиллөө.

2017 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэгдүгээрт  Эрдэнэт үйлдвэр эрэмбэлэгдэв. Тус компанийн хамт олон ашиг орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээр 16 дахь удаагаа аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.

Монгол улсын худалдаа үйлчилгээ, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл, банк санхүү, харилцаа холбоо, барилгын салбарын 100 шилдэг компани улсын орлогын 50 хувийг татвараараа бүрдүүлжээ. Мөн эдгээр аж ахуйн нэгж 2017 онд өмнөх онтой харьцуулахад 60 хувиар татвараа нэмэгдүүлсэн байна.

2017 оны ТОП 100 өргөмжлөл гардуулах ёслол нь ямар нэгэн шалгаруулалт бус бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн Сангийн яам, төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан эрэмбэлсэн чансаа юм гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим  тодотгов.

Сэтгүүлч: У.ЦЭРЭНБАТ

Фото: П.БАТТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж