Хүүхдээ хөхөөр хооллосон ээжүүд нарийн бэлхүүстэй байдаг гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хөхөөр хооллосон ээжүүд нарийн бэлхүүстэй байдаг гэв

Хүүхдээ хөхөөр хооллосон ээжүүд нарийн бэлхүүстэй байдаг гэв

Хүүхдийг хөхөөр хооллох нь олон сайн талтай билээ. Харин АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаа хөхөөр хооллохын өөр нэгэн эерэг талыг олж нээсэн нь хүүхдээ хөхөөр хооллож байсан эмэгтэйчүүдийн бэлхүүсний тойрог буюу биеийн өөхлөлт хүүхдээ хөхөөр хооллоогүй, эсвэл богино хугацаанд хооллосон эмэгтэйчүүдээс илүү бага байдаг ажээ.

Тус судалгааг хийсэн эрдэмтэд хүний таргалалтыг тогтооход биеийн массын индексээс бэлхүүсний тойргийн хэмжээг авах нь илүү бодитой гэж үзсэн байна. Питтсбургийн их сургууль болон Мичиганы их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн тус судалгаа нь АНУ-ын “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэтгүүлийн өчигдрийн /2018.12.17/ дугаарт хэвлэгдсэн байна. Тэдгээр судлаачид илүү алсыг харсан, хэтийн үр дүнг гаргахын тулд судалгаандаа төрөөд 7-15 жил болсон 678 эмэгтэйг оролцуулсан аж.

Тэдний олж тогтоосноор хүүхдээ төрүүлснийхээ дараа доод тал нь зургаан сар хөхөөр хооллосон эмэгтэйчүүдийн бэлхүүсний тойрог бусад эхчүүдийг бодвол 3.5 сантиметрээр бага байжээ. Энэхүү үзүүлэлтийг гаргахад эмэгтэйчүүдийн нас, хүйс, биеийн байдал, нийгмийн байр суурь болон эрүүл мэндийн бусад олон үзүүлэлтийг хамруулахыг хичээсэн байна. Үүний шалтгааныг тэд хүүхдээ хөхөөр хооллож буй эмэгтэйчүүдийн өдөрт зарцуулж буй энергитэй холбон тайлбарлажээ. Тухайлбал, төрсөн эмэгтэйчүүд өдөрт 500 ккал энергийг зөвхөн хүүхдээ хөхүүлэхэд зарцуулдаг аж.

Хүүхдээ хөхөөр аль болох удаан хооллох тусам эх хүүхдийн бодисын солилцоо, биеийн эрүүл мэндэд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг байна.

Эх сурвалж: thejakartapost.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж