Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс нэмэгджээ 

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс нэмэгджээ 

Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс нэмэгджээ 

Манай улсын нутгаар дамжин өнгөрч байгаа орос-хятадыг холбосон УБТЗ-ын гол замыг европ-азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс-Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам гэж үздэг. Уг коридор нь Казахстан улсаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км дөт юм.

Энэ давуу байдлаа ашиглахын төлөө ЗТХЯ, УБТЗ хамтран идэвх санаачилгатай шаргуу ажилласны хүчинд манай улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо сүүлийн хоёр жил эрс өслөө. 2016 онд манай улсын нутгаар 168  транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556, 2018 онд 850 шахам чингэлгийн транзит галт тэрэг дамжин өнгөрөх нь тодорхой болоод байна. Энэ нь ази-европыг холбосон төв коридороор нэрлэгддэг ОХУ-БНХАУ-ыг холбож буй УБТЗ-ын гол зам нь зэргэлдээ Казахстан, Транс Манжуурын коридортой өрсөлдөгч гэдгээ харуулж байгаа явдал юм. Хэрэв энэ жил Эрээн боомтын ачаа хүлээн авах боловсруулах хүчин чадал хүрэлцсэн бол дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг 1000 хүргэх боломж  байсан гэж үзэж байна. Эрээн боомтын хүчин чадал хүрэлцээгүйн улмаас манай улсыг чиглэсэн ачааны урсгал өөр чиглэл рүү нилээд хэмжээгээр шилжихэд хүрчээ. Гэхдээ УБТЗ өмнөд хөршийн төмөр замчидтайгаа энэ асуудлыг нааштайгаар шийдэх талаар яриа хэлцэл хийсний үр дүн гарч эхэлжээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж