Б.Гангаамаа “Мөсний алтан алх”-ын эзэн болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа “Мөсний алтан алх”-ын эзэн болжээ

Уулын спортын энэ жилийн шилдгийн шилдэг тамирчнаар гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч, “Мөсний алтан алх” шагналыг гардан авчээ.

Монголын уулчдын үндэсний холбоо арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг тамирчнаа тодрууллаа.

Уулын спортын шилдэг тамирчнаар шалгараад байгаа Б.Гангаамаа нь сүүлийн зургаан жилийн хугацаанд, дэлхийн бүх тивийн ноён оргилуудад хөл тавьсан анхны Монгол хүн болсон юм. Үүнд:

Мөн тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд дэлхийн хоёр дахь ноён оргил, Пакистан улсын “Каракарум” нурууны К2, (Далайн түвшнээс 8611м) оргилд мөрөө гаргасан анхны Монгол уулчин болсон.

Сонирхуулахад, К2 уулын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 онд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш 23 жилийн турш эл оргилд хэн ч мөрөө гаргаагүй бөгөөд 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн.

Харин уг оргилд гарсан хамгийн ахмад уулчин нь Испанийн иргэн Карлос Сория Фонтн аж. Тэрбээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж