"Иргэд өөрийн хүссэнээр тэтгэвэрт гарах боломжтой болсон" | News.MN

"Иргэд өөрийн хүссэнээр тэтгэвэрт гарах боломжтой болсон"

"Иргэд өөрийн хүссэнээр тэтгэвэрт гарах боломжтой болсон"

Монгол Улс халамжид жилд 700 тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн давхардсан тоогоор 1.1 сая иргэн халамжид хамрагддаг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн бараг тал хувь нь халамжид хамрагдаж байгаа юм. Мөн халамжид хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст очиж байгаа мөнгө нь хэтэрхий бага, сарын хэрэглээний 15-20 хувьд л хүрдэг аж. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Нийгмийн халамжийн асуудал болон хөдөлмөр, халамжийн салбарт 2019 онд хэрэгжих шинэ журмын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.   

-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар өнөөдөр хэлэлцэж байна. Чухам яагаад уг хуулийг өөрчлөх шаардлагатай вэ?

-Нийгмийн халамжийн тогтолцоог 1995 онд бүрдүүлж байсан. Үүнээс хойш хоёр удаа нэмэлт өөрчилж, гурван удаа шинэчлэн найруулсан. Гэвч нийгмийн халамжийн тогтолцоо нь эерэг болон сөрөг талтай байгаа.

Нэг талдаа халамж хавтгайрлаа гэж үздэг. Давхардсан тоогоор 1.1 сая хүн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, туслалцаа зэрэг ямар нэгэн хэлбэрээр халамж авчээ. Нөгөө талаас халамж нь тухайн хүний амьжиргааны түвшнээс доогуур, сул байна. Энэ нь ядуурлаас гарахад сөрөг нөлөө үзүүлж байгаа. Бидний судалгаагаар нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт нь тухайн хүний сарын хэрэглээний 15-20 хувийг л хангаж байна. Манайд олгож байгаа халамжийн хэмжээ нь европын орныхоос 2-3 дахин бага байдаг.

Эндээс дүгнэхэд, халамжийн хамрах хүрээ өргөн, иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь амьжиргааны түвшнээс бага байна. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад, эрдэмтэн судлаачдын дунд өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хуулийг иргэн, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг олон удаа хуралдаж зөвшилцөлд хүрсний дараа эцсийн байдлаар Засгийн газар, УИХ-д өргөн барина.

Бидний баримталж буй бодлого нь төр зайлшгүй халамжлах ёстой, анхааралдаа авах ёстой зорилтод бүлгээ зөв тодорхойлох. Тэдэнд олгож багаа тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, туслалцаа нь амьжиргааны төвшинд нийцсэн, амьдарлаа хэвийн хэмжээнд аваад явахад хүрэлцэхүйц байх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн ядуу, ажилгүй байгаа хөдөлмөрийн чадвартай иргэд халамжид хамрагдаж байгааг өөрчлөх ёстой. Хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажилтай, орлоготой болгох чиглэлээр амьжиргааны төвшнийг сайжруулах шаардлагатай.

-Халамжийг амьжиргааны төвшинд хүргэхийн тулд ямар алхам хийж байна вэ?

-Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэснээр ирэх 2019 оны хоёрдугаар сараас эхлэн халамжийн хэмжээ амьжиргааны төвшний доод хэмжээнд хүрч нэмэгдэнэ.

-Халамжид жилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

-Халамжид жилд 700 тэрбум төгрөг зарцуулж байна.

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа. Энэ нь ирээдүйд иргэдэд тэтгэвэр олгож чадахгүйд хүргэх юм биш биз?  

-Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай явдаг. Энэ жил гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаагаа явуулсан. Тиймээс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлагыг бидэнд тавьж байгаа. Нийгмийн даатгалын сангийн шинэчилсэн хуулийн найруулгыг 2019  онд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

Ирээдүйд тэтгэвэр олгоход хүндрэл үүсэхгүй. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улсын төсвөөс татах замаар явж байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2019 онд ямар шинэ тогтолцоо нэвтрэх вэ?

-Ирэх жил буюу 2019 оны төсөвт хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд нэлээд хэдэн өөрчлөлт туссан  байгаа. Нэгдүгээрт, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ажиллаж байна. Хоёрт, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутан залууст сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан. Энэ тэтгэлгийн журам Засгийн газрын хуралдаанаар  тун удахгүй орно. Гуравт, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хоёрдугаар сараас эхлэн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр нэмэгдэнэ. Тухайлбал, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэнэ.

Зарим хуульд өөрчлөлт орсон. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон, тэтгэвэрт гарахдаа дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог байдсан бол зургаан жил болсон.

Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах үүднээс ажилтны болоод ажил олгогчийн төлж буй шимтгэлийг тус бүр 0.5 хувиар нэмж байгаа. Энэ нь Олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүргээ Засгийн газар хүлээж байгаа гэсэн үг юм. Мөн тэтгэврийн насыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараар нэмэгдүүлсэн байсныг сонголттой болгосон. Ингэснээр иргэд өөрийн хүссэнээр 50, 55 эсвэл 60 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болсон. Мөн тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн байсныг гурван сар болгосон.

-Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орох уу. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Хүүхдийн мөнгө олгох журам өөрчлөгдөхгүй. Хүүхдүүдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүүхдийн мөнгөнд хамрагдах шалгуур нь нэгдүгээрт, өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх, хоёрт, амьжиргааны төвшинд тогтоолгосон байх шаардлагатай. Амьжиргааны түвшин тогтоох босго оноог 700-гаар зааглан түүнээс доош босго оноотой айлын хүүхдүүд энэ мөнгийг авна. Энэ журам 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ журмын дагуу олгогдох болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өндөр настан өвөг үүл. 2018-12-18 150.129.143.128

УЛСАД 35 ЖИЛ АЖИЛЛААД Н.Д.ТӨЛЖ.35 ЖИЛ ЯВЧИХ ААД 340000 ТЭР. НИЙ ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА. ГЭТЭЛ 6 жил ажилласан хүн энэ Эрдэнэ вангийн хуулиар 3 жил өндөр даатгал төлсөн болж сая гаруй төг тэтгэвэртэй залуус их байна. Хуулиа эргэж харж улсад ажилласан жил төлсөн татвартай нь жиших хэрэгтэй байна. Сард аа.

Avatar

сүрэн 2018-12-18 122.201.24.107

Амерк жинхэнэ халамжийн улс шиг социализм байгуулаад ч байгаа юмуу гэмээр санагдсан.
Ажилгүй хүн ажилгүйдлийн тэтгэмжээр амьдраад байх юм. Тахир дутуу болсон хүний амьдрал ердөө хэвийн үргэлжилнэ.
Биеэ үзүүлэх эмчлүүлэх гэсэн хүнийг эмнэлэг нь заавал хүлээж авч үйлчилээд дараа нь мөнгөө нэхэмжилнэ, төлж чадахгүй бол тэгсгээд орхино Насны доройтол болсон хүнийг арчилж тойглоно гэж учиргүй.
Нийгмийн халамжийг сайн хөгжүүлбэл улс нийгэм түргэн хөгждөг юм шигээ.

Avatar

ЗОЧИН 2018-12-18 122.201.31.138

САЙДАА ДӨЧИН ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮН НАС ХАРГАЛЗАХГҮЙ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БОЛОХГҮЙ ЮУ. ЗАРИМ УЛСАД ТИЙМ ЖУРАМ БАЙНА. ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ЖААХАН Ч ГЭСЭН ЮМ ХИЙГЭЭЧ. АРДЫН НАМ ГАРСНААР НӨХЦӨЛИЙГ АСАР ДОРДУУЛЖ БАЙГААД АНХААРНА УУ. ЗУРГААН ЖИЛИЙН ДУНДАЖ АРАЙ ДЭНДЭНЭЭ. ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС ХОЙШЛУУЛЖ, ҮХЭХГҮЙ БОЛ ТЭТГЭВЭР БАГАСГАЖ а**х НЭЭ ДЭЭ, АРДЫН НАМЫНХААН.

Avatar

ЗОЧИН 2018-12-18 122.201.31.138

ЧИНЗОРИГ САЙДАА БАЛАЙ ЮМ ХИЙХЭЭ БОЛИОЧ ДЭЭ. ӨМНӨХ САЙДАА БОДВОЛ АМЬДРАЛ МЭДЭХ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ БАС Л ХЭРЭГ АЛГА. ТЭР ЗУРГААН ЖИЛИЙН ДУНДАЖ ГЭДЭГ ЧИНЬ ДЭНДЭЖ БАЙНАА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БОЛОХООР ОН ГАРААД Л АСУУДАЛ ҮҮСНЭ ШҮҮ. ХҮНИЙ ТЭТГЭВРИЙГ ИНГЭЖ МУЙХАР , МЕХАНИК АРГААР БАГАСГАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ОН УРАГШЛАХ ТУСАМ ЦАЛИН БАГА БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ИРЭХ СОНГУУЛИАР АРДЧИЛСАН НАМ НААДАХЫГ ЧИНЬ БОЛИНО ГЭЭД АМЛААД ГАРААД ИРНЭ ШҮҮ. ИНГЭЖ \n ЖИЛ НЭМЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ АРД ИРГЭДДЭЭ ХУГАЦАА /5 ЖИЛ Ч ЮМ УУ/ ӨГӨӨЧ.

Avatar

Зочин 2018-12-18 202.9.43.48

Ийм мал шиг сайд огцорвол таарна

Avatar

Зочин 2018-12-18 66.181.176.183

Төрийн албаны цалинг нэмдэг буруу!!! Хэн ч албадаж төрийн албанд ажиллуулаагүй, дуртайдаа өөрсдөө үхэн хатан зүтгэж төрд ордог биз дээ?? Цалинг мянга нэмлээ гээд авилга авахаа болихгүй юм чинь!!! Цалингаа голвол болино л биз!! Цалигаа голоод төрийн ажлаас гарсан ганц ч жишээ байхгүй юм чинь!!!!!

Avatar

Зочин 2018-12-18 103.26.195.138

ӨШГӨЛЖ УНАГЧИХААД ТАТАЖ БОСГОЖ ГИЙГҮҮЛЖДЭЭ

Avatar

Зочин 2018-12-18 103.212.117.54

Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст, ядаж ганц удаа боломж олгоод даатгалаа дутуу төлсөн бол нөхөж төлөх боломж олгоочээ. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүс хожоод, одоо гарах нь хохироод байна шдээ. Шударга байгаачээ. ОХУ-д тэтгэврийн тогтолцоог өөрчлөх гэснээс болж, хүмүүс яаж эсэргүүцсэнийг сана. МАН энэ сайдаасаа болж дараагийн сонгуульд нилээд олон саналаа алдана шүү. Гэхдээ бас засах хугацаа байна.

Avatar

Зочин 2018-12-18 103.212.117.54

Энэ нэг ёстой өөдгүй сайд байнаа. Насаараа ажиллаад арай гэж тэтгэвэрт гарах дөхсөн бүх хүмүүсийг хорлож чадлаа. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүс хожоод, одоо тэтгэвэрт гарах гэж байгаа нь хохирч үлдлээ. Насыг нь нэмлээ. Тасралтгүй ажилласан жилийг нь нэмлээ. Гэтэл оюутнуудад тэтгэмж олгоно, малчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргана ч гэх шиг дэмий популист юм яриад байх юм. НДЕГ илүү зардлаа хас. Хэлтэс болгон өөрийн гэсэн байшин барилгатай болсон. Ажилтнууд нь дүрэмт хувцас өмсөнө.

Avatar

Зочин 2018-12-18 202.179.22.163

Улс эмзэг хэсгээ халамжлахгүй тэгээд гаргуунд нь гаргаж хаяах гээд байгаа юмуу, халамжлах ёстой. Харин төрийн албан хаагч нар хүний нэр бариж халамжаас хусалдагаа болих, хатуу хариуцлага тооцох ёстой шүү. үхсэн хүний нэрээр халамж тэтгэмж тэтгэвэр авдаг, өвдөөгүй хүний нэрээр эмнэлэг нь ор хоног авдаг. Хорооны хэдэн дарга авгай нар бол хэнд хэзээ юм өгөхийг атгачихсан байдаг. Хүүхдэдийн мөнгө хамгийн багыг өгдөг нь манай улс шүү, ХАЛАМЖАА ХАРАМЛАХЫН ОРОНД ТӨРИЙН АЛБАНЫХАН ТАНСАГЛАЛЛАА ХАС

Avatar

Батнасан 2018-12-18 202.179.4.242

Сайд хүн тодорхой боловсролтой ойлгожтой ярьж сурмаар байна ….насыг гурван сараар нэмэгдүүлснийг гурван сар болгосон… гэснийг та юу гэж ойлгож байна вэ

Avatar

Зочин 2018-12-18 112.72.11.104

Алдагдалтай байна гэж байгаа юм. 600 тэрбумын татаас авсан. 1 сая хүнд халамж олгодог. Одоо Мсүт-н оюутанд 100 мянгыг өгнө. Халамжийн сан алдагдалд орж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байгаа. Төр заавал халамжлах ёстой. Зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох л гэнэ. Энд ер нь авцалдаа байна уу? Эрүүл сэтгэлгээгээр авч үзэхэд энд ямар нэг логик бий юү? Халамжийн мөнгийг нэмнэ гэнэ. Ялгаа юу байна аа? Хэдэн жилийн дараа хүн бүр халамжид бүртгүүлчихсэн байх биз. Энэ өол манай тогтолцооны л

Avatar

Зочин 2018-12-18 112.72.11.104

гажиг шүү дээ. Иргэд нь социализмын үеэс уламжилсан халамжлуулах сэтгэлгээтэй. Төр нь үүнийг нь сонгуулийн тогтолцоондоо авилга, хахууль маягаар хэрэгжүүлдэг. Хөдөөд эр эмгүй халамжид бүртгүүлэхийн төлөө өрсөлддөг. Сул мөнгө авч байх гэж тэр. Бөөн хахууль. Эмч нь нэг шөлний хониор магадлагаа гаргаад өгчихнө. Халамжлуулагч ингэснээр насныхаа хэргийг бүтээсэн мэт бусдад сайрхан ярина. Уг нь эв эрүүл цэл залуу хүн л дээ. Төрийн мөнгөө хө. Авч л байвал цаанаа яах нь маньд падгүй.

Avatar

Зочин 2018-12-18 66.181.168.199

Халамжийг хавтгайруулж тэр дундаас мөнгө цохьдогс байдал олон байна даа. Халамж нь хүрэх ёстой хүндээ тэр бүр хүрч чаддагүй. Бид ийм л нийгэмд амьдарч байна.

Avatar

Зочин 2018-12-18 59.153.84.163

Ажлын байр зөндөө байхад ажиллах хүн олдохгүй байна гэж ажил олгогч нар хэлж байх юм. Том том юм ярьсан залхүү хүмүүс ч их байна. Мөн төр бодлогоор хувийн хэвшлээ дэмжиж ажлын байрны тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Avatar

Чөтгөр аваг 2018-12-18 202.21.103.118

Энэ мэтийн морь унасан толгойгүй хүмүүс дээшээ мацах дуртай, доодчуулд халтай ПАРАЗИТууд Монгол улсыг сүйрүүлж байна

Avatar

АЖИЛЛАСАН НЭГНИЙ ОРЛОГООР ЗАЛХУУ НЭГНИЙГ ТЭЖЭЭЖ БНА 2018-12-18 183.81.171.2

АЖИЛ ЭРХЛЭЖ ЦАЛИН АВАХ, ХАЛАМЖИЙН МОНГО АВАХ 2 ЯЛГААГУЙ БОЛЧИХСОН УЧИР ЗУГЭЭР СУУЖ МОНГО АВАХ ХУСЭЛТЭЙ БНА. ХАЛАМЖГУЙ БОЛ СУРЧ ГАЙГУЙ АЖИЛД ТЭНЦЭЖ ОВОО ЦАЛИН АВАХ ГЭЖ МЭРИЙНЭ.

Avatar

Халамжийн бүгд найрамдах монгол улс 2018-12-18 66.181.161.2

Халамжийг хавтгайруулна гэдэг бол монгол хүнийг хөдөлмөрч, бүтээлч байдлаас нь салгаж, индианчууд аборигенчүүд лугаа адилаар үндэстнийг мөхөөх гэсэн холоос эхтэй, санаатай хорлон сүйтгэх ажиллагаа. Халамж авдаг хүн нь зүгээр байж байгаад халамж авах биш, ядаж гудамжны шарилж цэвэрлэх, замын мөс арилгах зэргээр нийтэд тусгай үйл хийж, оноо цуглуулж, тэр оноо нь босго оноондоо хүрч байж халамж авдаг баймаар байна.

Avatar

Иргэн 2018-12-18 59.153.113.27

Халамжаа 50 хувиар багасгаач

Avatar

мгл 2018-12-18 202.179.11.230

Нийгмийн халамжаа багасаад ажил хийдэг болгохгүй бол бүгд архичин болоод дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж