Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа | News.MN

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа

Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.

Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж  харуулсан арга хэмжээ болж чадсан юм.

Тоглолтын дараагаар төгөлдөр хуурын тоглолтыг үзсэн хүндэт зочдод зориулан 400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоор дайллаа.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-18 66.181.176.183

"тоглолтоо зохион байгууллаа" биш, "тоглолтоо хийлээ" гэж бичнэ!!!

Avatar

Зочин 2018-12-18 202.131.233.190

bravo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж