АНУ террористуудын байршилд цохилт өгч, 62 этгээдийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

АНУ террористуудын байршилд цохилт өгч, 62 этгээдийг устгажээ

АНУ террористуудын байршилд цохилт өгч, 62 этгээдийг устгажээ

АНУ-ын агаарын цэргийн хүчин Сомали улсын Гандаршегийн ойролцоо байрлаж буй “Аль Шабаб”-ын дайчдын эсрэг цохилт өгсний улмаас энэ сард нийт 62 зэвсэгт этгээд амиа алдсан талаар АНУ-ын Африк дахь Цэргийн командлалаас даваа гаригт мэдэгджээ.

Тус командлалаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт өгсөн агаарын цохилтын улмаас 34, ням гаригт 28 этгээд тус тус амиа алдсан байна. АНУ-ын агаарын цэргийн хүчин террористуудыг алслагдмал газар нутгийг ашиглах, өдөөн хатгалга, хуйвалдаан зохион байгуулах, дайралтад бэлтгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сомалийн Холбооны Засгийн газартай хамтран дээрх агаарын цохилтуудыг өгчээ.

“Аль Шабаб”, “Аль Каида”-гийн хамгийн том нэгдэл нь "Өмнөд болон төв Сомалид террорист халдлага үйлдэх, хүмүүнлэгийн тусламжийг хулгайлах, өөрсдийгөө болон алан хядагчдыг санхүүжүүлэх зорилгоор энгийн иргэдийг хулгайлах, барьцаалах, хөнөөх үйл ажиллагаа явуулж буй аж.

АНУ-ын цэргийнхэн энэхүү ажиллагаануудын үеэр энгийн номхон иргэд бэртэж, гэмтэн, амиа алдсан тохиолдол байхгүй болохыг мэдэгджээ. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард Сомалийн Debatscile-ийн ойролцоо хоёр удаа агаараас цохилт өгч, 37 этгээдийг устгасан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж