Хууль бусаар буга агнасан хүнд Бэмби үзэх ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Хууль бусаар буга агнасан хүнд Бэмби үзэх ял оноожээ

Хууль бусаар буга агнасан нэгэн этгээдэд шүүхээс хорих ял оноосны дээр, хоригдох хугацаандаа сард дор хаяж нэг удаа “Бэмби” хүүхэлдэйн киног үзүүлж байх шийдвэр гаргасан байна.

Хэрэгтэн Дэвид Бэрри нь АНУ-ын Миссури мужид хулгайн ан хийсэн хэргээр өнгөрсөн сард баривчлагджээ. Түүний алсан нийт бугын тоо тодорхойгүй байгаа ч хэдэн зуу орчим хэмээн мэдүүлээд байгаа бөгөөд агнасныхаа дараа тэрбээр бугын толгойг нь тастан авч яваад, биеийг нь тэр чигт нь өмхийрүүлээд орхидог байсан аж. Дэбид Бэрригийн хулгайн ан нь  Миссури мужийн түүхэнд гарч байсан хамгийн том хулгайн ангийн хэрэгт тооцогдож байгаа юм.

Түүнийг шүүсэн шүүгч Робер Жорж мөнгөн торгууль болон нэг жил хорих ял оноосноос гадна хоригдох хугацаанд нь сард дор хаяж нэг удаа Уолт Диснейн “Бэмби” хүүхэлдэйн киног үзүүлж байхыг хорих газрын албан хаагчдад үүрэг болгосон гэнэ. Ойн амьдралын тухай өгүүлэх, 1942 онд анх олны хүртээл болж байсан тус хүүхэлдэйн кинонд анчдын гарт эхийгээ алдсан Бэмби гэх янзаганы тухай өгүүлдэг билээ.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж