Эрдэнэт үйлдвэрийн шилдэг 17 ажилтан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-д байгууллагын аялал хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэрийн шилдэг 17 ажилтан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-д байгууллагын аялал хийлээ

Эрдэнэт үйлдвэрийн шилдэг 17 ажилтан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-д байгууллагын аялал хийлээ

Эрдэнэт vйлдвэр ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд Монгол улс болон ЗХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Эрдэнэтийн овооны орд газарт байгуулагдсан.

Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг. Эрдэнэт vйлдвэр ХХК Финляндын “Оутокvмпv” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брvк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

40 жилийн түүхт энэхүү компани нь өрсөлдөх чадвараараа Ази Тивд №1, дэлхийд №7-д ордог томоохон үйлдвэр бөгөөд Монгол улсын хөгжлийг тодорхойлогч, бүтээлцэгч хамт олон билээ. Энэхүү хамт олны төлөөлөл болж, 2018 оны шилдэг ажилтан болсон 17 залуус 12-р сарын 12-ны өдөр Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-д байгууллагын аялал хийлээ.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК нар нь 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өдгөө 22 жилийн хугацаанд бие биенээ дэмжин ажиллаж, тогтвортой хөгжлийн баттай эх суурийг бүрдүүлсээр байгаа билээ. Эрдэнэт үйлдвэрийн олборлолтыг тогтвортой, бүтээмжтэй, үр ашигтай, бага зардалтай байлгахын тулд САТ брэндийн тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ, хяналт, үзлэгийн систем, мөн САТ технологийн дэвшилтэт шийдлүүдийг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК ханган ажиллаж байна.

Энэхүү байгууллагын аяллын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтнууд маань Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-ийн төв байр, Агрегат үйлдвэрлэлийн төв, Сэлбэгийн агуулах, Бүтээгдэхүүн дэмжих хэлтсийн үйл ажиллагаа, Технологийн газар, Тос болон шингэний шинжилгээний лаборатори, метрологийн лабораториудаар зочилсон юм. САТ-ын тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, технологийн шийдлүүдийг ашигласнаар хэрхэн машин механизмаа тогтмол хянаж, илүү үр ашигтай, эвдрэлийг урьдчилан тодорхойлж, сул зогсолтгүй ажиллах боломжтой гэх мэт олон сонирхолтой мэдээллүүдийг Эрдэнэт үйлдвэрийн зочид маань авсан бөгөөд зочид өөр өөрийн ажилладаг салбарын талаарх боломж, шийдэл, онцлог гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, хоёр компанийн хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн үр дүнтэй аялал болж өнгөрлөө.

Эх орны хөгжлийг бүтээлцэж буй Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хамт олон, хөдөлмөрч залууусдаа амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж