МАН Бага хурлаа товлосны учир

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаа товлосны учир

МАН Бага хурлаа товлосны учир

Удаан хугацаанд маргаантай байсан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2018.12.17/ хуралдаж, Бага хурлаа товлон зарлав. Намын дарга нь гадаадад айлчлалтай байсаар бүлгийн хоёр талаас байгуулагдсан, намынхаа эв нэгдлийг хангах ажлын хэсэгтэй уулзахгүй байсаар шууд Удирдах зөвлөлийг хуралдуулсан юм. Тус хурлаар МАН-ын Бага хурлыг маргааш буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 11.00 цагт товлосон. Эх сурвалжуудын хэлж буйгаар, энэ удаагийн Бага хурлаар улс төрийн болон сонгуульт ажилд томилогдсон Бага хурлын гишүүдийг нөхөн томилох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

МАН-ын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх, улс төрийн ямар шийдвэр гарахаас цаашдын МАН болон олон хоног гацаанд байсан төрийн ажил хэрхэн өрнөх вэ гэдэг тодорхой болно. У.Хүрэлсүх чуулганы индрээс “Би намын гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг ярина. Төрд ч, намдаа ч цэвэрлэгээ хийнэ, эхлүүлнэ” гэж байсан удаатай. Бага хурлаас УИХ-ын болон зарим гишүүyээ хасах, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэнэ гэвэл нэлээдгүй өөрчлөлт орох болов уу. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн С.Батболд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд тэрбээр чөлөөлөгдсөн учраас түүний оронд Удирдах зөвлөлд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг оруулж ирнэ гэсэн таамаг байна.  Мөн намын удирдах албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд ч хариуцлага тооцож, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээс чөлөөлөх, сэлгэх асуудлууд хэлэлцэгдэнэ.

МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй юм.

Ямартай ч МАН Бага хурлаа зарлалаа. УИХ дахь намын бүлэг дотроо хоёр хэсэг хуваагдсан, нам дотроо үл ойлголцолтой ийм үед Бага хурлаа зарлаж, улс төрийн шийдвэр гаргана гэдэг нөхцөл байдлыг илүү хурцатгах уу, эсвэл намжаах уу. Нөгөө талдаа Бага хурлын үеэр хэн нь улс төрийн тоглолтоо сайн хийнэ, нөхцөл байдал тийшээ эргэхийг ч үгүйсгэхгүй. Нэг нам доторх талууд аль аль нь өөрсдийн тавьж буй шаардлагаасаа няцахгүй байгаа учраас ийнхүү улс төрийн үйл явцыг улам хурцатгах шийдвэр ч маргаашийн Бага хурлаас гарч болзошгүй байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж