УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд болно. Холбоо барих утас: 91915340
- Төрийн ордны их танхимд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.30
- “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 80019000
10.30
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай танилцана.
11.00
- Үндэсний мэдээллийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна" сэдвээр хэвлэлийн бага хурал болно.
- Төрийн ордны Иргэний танхимд “МАНАН дэглэм ба ард түмний нэгдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
23.00
- “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Тайландын Чингмай хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д атлетик бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Г.Угалзцэцэг эх орондоо газардана. Холбоо барих утас:99644774
ТӨРИЙН ОРДОН
I. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10.00
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг “Г” танхимд хуралдана.
II.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
11.00 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох.
14.00 Эдийн засгийн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
16.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2018.12.04- ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
Холбоотой мэдээ