Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон” | News.MN

Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Эрх баригч намын дотоод “зодоон”-оос болж, улс орны амьдрал ундуй сундуй боллоо. Хууль тогтоох дээд байгууллага нь хуралдаж чадахгүй 20 гаруй хонож байгаа бол яам нь сайдгүй сар гаруй, хот нь удирдлагагүй долоо хонов. Хоёр ч яамны сайдыг чөлөөлөх ёстой ч УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс гацаад байна. Улс орноо бүхэлд нь харах юм бол эзэнгүй айл болж хувирлаа.

Хэдийгээр эрх баригчид өдөр алгасахгүй мэдэгдэл хийх ч тэр нь ард түмний төлөө бус зөвхөн У.Хүрэлсүх ба М.Энхболдын талын кнопыг нэмэх, фракцын “арьсаа” хамгаалсан, уралдаан болов. Гэтэл энэ зодоон дунд валютын ханш өсч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэн, иргэдийн халаасыг хоосолж байна.

Валют арилжааны төвд өнөөдөр ам.долларын ханш өссөөр 2639 төгрөгтэй тэнцлээ. Төв банк валютын ханшийг тогтворжуулахын тулд 1.2 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлсэн нь нөөцийнх нь гуравны нэгтэй тэнцэв. Нүүрснээс орж ирэх орлогоор экспортын орлого нэмэгдэнэ гэж тооцож байсан ч Хятадын талын хилийн боомтын шаардлагаар нүүрс ачилт хумигдав. Өмнөд хөрштэй ярилцаад нүүрс татан авалтыг эрчимжүүлэх болов уу гэтэл ажил хийгдсэнгүй.

Гадаад худалдаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 400 сая ам.долларын ашигтай гарч байсан бол өнөө жил 470 сая ам.долларын алдагдал хүлээв.

Төгрөгийн ханш 8-9 хувиар суларсан тухай эдийн засагчид сануулж байна. Засгийн газраас 2019 он гарангуут төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэж байгаа ч өрсөөд инфляцад “идүүлчихлээ”. Ид идэш бэлтгэх цагаар нэг кг мах 10 мянган төгрөг давж байсан тохиолдол үгүй. Хаврын цагт ч ингэтлээ “галзуурсан” тохиолдол гараагүй. Гэвч нийслэлчүүд энэ сард 10 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч, хүнсээ залгуулж байна.

Хятад руу мах их хэмжээгээр экспортолж байгаагаас энэ өвөл махны үнэ өслөө гэсэн тайлбар хийх ч хятад ченж монгол ченжүүдээс хямд үнээр мах бөөнддөг, нийслэлийнхэн нэг кг махыг 10 мянган төгрөгөөр худалдан авах нь Монгол төрийн бодлого юм уу. Бэлчээртээ багтах шингэхгүй болтлоо өссөн 80 сая толгой малтай ч иргэд нь үнэтэй мах хэрэглэнэ гэдэг нь төр ажлаа хийж чадахгүй байгаагийн л илрэл шүү дээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс ч мах, гурил, будааны үнэ өмнөх жил болон өмнөх сарынхаас хэдэн хувиар өссөн тухай нарийн харж болохоор байна.

Махны үнэ 2018.12.13-ний байдлаар:

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6680,  үхрийн /ястай/ мах 8420, үхрийн цул мах 10210, адууны /ястай/  мах 6450, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байна.  Өмнөх долоо  хоногтой нь харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар тус, тус өсчээ.

Махны үнэ 2017.12.13-ны байдлаар:

1 кг хонины /ястай/ мах дунджаар 5175 төгрөг, үхрийн /ястай/ мах 6525 төгрөг, үхрийн цул мах 8015 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3535 төгрөгийн үнэтэй байв.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махнб үнэ 6.1 хувиар буурч, үхрийн цул мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Гурил, будааны үнэ 2018.12.12-ны байдлаар:

Гурилын үнэ өмнөх сарынхаас бүгд 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Гурил, будааны үнэ 2017.12.13-ны байдлаар:

Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.  Эндээс http://www.1212.mn/ дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн өдийд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, буурч байсан бол өнөө жил зогсолтгүй өсч буй нь эрх баригч намын хэрүүл улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйд ямар их өртөг дагуулж, олсон орлогоос нь хумсалж байгааг харуулсан тод жишээ юм.

Ийм УИХ, ийм Засаг үзсэнгүй гэж ард иргэд цөхрөнгөө барж ярьж байна. Итгэл үзүүлж, 65-ууланг нь сонгосон атал Засгийн газар нь УИХ-аа бойкотолж, хууль тогтоогчдынхоо ч ажлыг хийдэггүй, өөрсдийнхөө ч ажлыг хийхгүй хэр олон хоног алдах гэсэн юм бэ. Ард түмэн туйлдаж байна шүү дээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-18 182.160.1.19

shine MANAN huuchin MANAN hoyriin zodoond hen hohirow ard tumen uushigaaraa hordow amidral ni tuildaw ted zodoldsoor anhaarah suhuuch alga

Avatar

Зочин 2018-12-18 122.201.22.249

иргэд ч хохироод байх юу байх юэ манан л хэцүүдэ ж байгаа байх

Avatar

Зочин 2018-12-18 202.131.245.243

ухна топор бол мотоцикл унасан толгойгүй хүн л дээ. Мотоциклын эзэн жонхуу нь саяхнаас мөрөн дээр нь толгой биш нударга залгаад оёчихсон юм билээ.

Avatar

Хүрэлсүх байгаа цагт Монгол өөдлөхгүй ээ 2018-12-18 65.49.68.205

М.Энхболдыг зайлуулж байж өөрсдийн бүхий л гэмт хэрэг, луйвараа албан тушаалаар дарамталж цайруулах бодлоготой ажилаж бн. Төрийн эрхийг аваад л шууд шүүх, дрокурор, АТГ-н даргыг солиод өөрсдийн хүүхэлдэйгээ тавьж тонгочих нь ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнэ ах Хэрогийн Баатартаа ЖДҮ-с 950 саяыг авч өгсөн л бн шд. Эд нар төрөөр тоголж бн. Ганц чөдөр тушаа болж айлгаж бга хүн нь М.Энхболд юм бн.

Avatar

Зочин 2018-12-18 202.9.42.221

Хулгайчууд ажлаа тасалчихаад энд тэнд очиж янз бүрийн цуглаан зохион байгуулж ѳѳрсдийгѳѳ рекламдаад ёлк хэсэж архидаж шоудаад яваад байгаа юм шиг байн лээ. Ард иргэдийг тоож тулгамдаж байгаа асуудалд анхаарал хандуулах ямарч бодол алга.

Avatar

Хүрэлсүхийг жирийн иргэд дэмжинэ 2018-12-18 66.181.178.21

Улс орноо авилгачдаас цэвэрлэх гэсэн чармайлт чинь үнэхээр таалагдаж байна. Жирийн иргэд чамайг найдварын нүдээр харж байна. Сүүлийн 25 жилд гараагүй шударга хүн гэж баярлаж байна.

Avatar

Хүрэлсүх-д 2018-12-18 66.181.178.21

Улс орноо авилгачдаас цэвэрлэх гэсэн чармайлт чинь үнэхээр таалагдаж байна.

Avatar

М Энхболд 2018-12-18 122.201.22.25

再见大人民呼拉尔

Avatar

ИРГЭН 2018-12-18 202.9.42.212

ХҮРЭЛСҮХ ЭЭ !!! УЛС ТӨРДӨХ МАНАН-г АРИЛГАЖ Л БАЙВАЛ УЛААНБААТАРЫН УТААГ БИД МАСК ЗҮҮЖ БАЙГААД Ч ХАМААГҮЙ ТЭСЭЭД ДАВНАА

Avatar

Зочин 2018-12-18 202.179.24.235

Тэр яахавээ шинэ манандаа ямар нэр огох вэ ард тумээн гое нэр олье шинэ манан жирийн дэглэмтэй юмуу чанга дэглэмтэй юмуу гяндан байх юмуу 2 хол дээрээ явж болох юмуу 4 холлож молхох юмуу загалмайлсан эх нь мичидмаа юмуу анжелика юмуу манай ард тумэн экстрим юманд аягуй дуртай болохоороо шинэ манангаа тэсэн ядан хулээж байна миеэ хурдан огцор

Avatar

zochin 2018-12-18 202.179.25.207

olon jil toriin ondor alban tuschaald ajillasan chun yagaad es zui gedgiig chuleen zovschoordoggui um be???, yagaad ?, ylanguia uls tord negdugeert es zui ,es zui dachiaad es zui baich estoi. Daraa daraagiin ye bodood es zuiteigeer ogchorj uz, odoo ogchor. Ulger jischeecheer ogchor., bagaaraa ta nar ajillaj chadachgui , iimd uter turgen ogchor.

Avatar

1 2018-12-18 202.21.106.114

Овилгогүй нэг нөхөр хуйвалдаанаар ЕС болсноос эхлээд бүх зовлон үүсч байгаа юм

Avatar

zochin 2018-12-18 43.243.161.23

Одоогийн Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод дахих сонгууль явуулаад шинэ Засаг байгуул. Өөр ямар ч арга алга. Энэ нам угаасаа дууссан. Танай нам ч яахав ард түмэн хэцүүдлээ. Та нарыг ард түмэн сонгосон шүү муу л******д минь. Бүгд муусайн луйварчид. Эд нарыг үхэж далд ортол нь ард түмэн бүгд хараах хэрэгтэй

Avatar

gw 2018-12-18 103.111.68.3

Ямар ажны ерөнхий сайд Монгол улс төрийн ганч өнздөрлөгтэй тэр нь адгийн н**ш гарчихаад буүхнийг самраад байгаа биз дээ

Avatar

ZOCHIN 2018-12-18 66.181.167.246

AJLAA HIIGEECHEE DURAKUUDAA ARD TUMEN CHIN TA NARIIN HERUULEES TUILDAJ BNA

Avatar

2020 онд баяртай МАН 2018-12-18 182.160.37.159

юмны үнэ өсөж, өвчлөл газар авч байна монгол хүн амьд явах баталгаа алга байна. та нар эрүүл мэндийн салбар шиг дампуурчбайна

Avatar

Чайна МИЕЭ !!! 2018-12-18 122.216.30.97

ТӨРӨӨС ТӨРСӨН АНХНЫ ТЭРБУМТАН МИЕЭГ БАЙХАД МОНГОЛ ӨӨДЛӨХГҮЙ !!! АРААС НЬ ТӨРСӨН ТЭРБУМТАН БАДАМШУНАХАЙ , ТАРВАГА , ГЭХ МЭТЭЭР ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА !!! МИЕЭГЭЭ ТАХИЦГАА МАЛУУДАА !!!

Avatar

Зочин 2018-12-18 202.21.111.20

ЕС ац ажлаа хийгээчээ

Avatar

Зочин 2018-12-18 96.69.189.11

yab

Avatar

xyptel,xemjeegeep,dabtangaap tdxlgdn,nuluu,BYLEG! 2018-12-18 96.69.189.11

ULCAAC XUUX

Avatar

bydyylgeep xaldlaa 2018-12-18 96.69.189.11

oopcdondoo zopiylj xyyli gapgaxgyi baix, UIXd shalgyyp toonooc CHANAPT

Avatar

TAMIIN YYDIIG XAAX 2018-12-18 96.69.189.11

XASHAANIIXAN XASHAANDAA EPX CHULUUGUU BATALGAAJUUL,\nO/Nxan- shaapyydiig YPGEILEG XIIX, xashaand opbol byydax, NUTGAA zubxun OOPSDOO XAMGAALAX.aimg,cymdiin dapgaap nytgiin yyguuliig tomilox.

Avatar

zamaac z**l. 2018-12-18 96.69.189.11

chadgyi ni butuu bucheepei, shap coninii apdcyg TAKTIKAA XELEEDEXDEE. baixgyiee.xaya caxixaac oop uymgyi.

Avatar

DAPAA NI TSABCHINA-oop oopiixoo ertuntsud amidpaxyy,yax be 2018-12-18 96.69.189.11

2.caitp, xaa caigyi km-bnypcucp zcgj baigaag,pr,txnlgd-muxucduj bn.\n- tsaashilbal, B/cxjlteep._________________________________________________________________________________________________________________\n-oopcdiixoo DYYLGABRTAI xymc XUPGAN DAPGA nap,AJILCHID XULGAICHDAAP,xplyydaapaa.________XEN BUPUUG YLLAX BE, shaapaap.\n-YAMDAAPyy,ZTOCp=gantsaap DPNGLX.\n-Xynii nuuts XUDULMUPIIN YAMD=dyylgabaptai dapgantsapyyd.\n-kompani DAMPUUPUULAXIIG gadniixnii buzneciig XUJ NAPAAP XAALT XIINE=

Avatar

1. 2018-12-18 96.69.189.11

AN- xylgaich napiin niigem,yabcaap ipcen.CHADALTAI XYMYYCIIG YGYICGEXGYI. ny/tyl naizan dyndaa yabcaap upcen.XET DABPANA GEJ bodoochgyi baix.XAMTPAGCHDAA XAATSAILCH -ene congyyliap OOPCDIIXOO XYNIIG GAPGAJ IPCEN. zoliocnii dapgyyyd TOLGOIGOOPOO xapiytsax tyl 1. ZUBLULC SHIIDBEP GAPGAX. __________________________________________________________________________________________\neponxiilogch XYND UMAA UGUUD BAIXAAP XYN BISH, UIX dapga copog xychin elg bapina, XYPELCYX-ts/y/t.ontsgoi,BAPIAD BAIX bx

Avatar

Үгүй 2018-12-18 180.149.96.90

Хэн модоо барьж гундаав дэ. Ардтүмэн хэцүүдлээ гэж айлгаж байж МАНАНгаа үргэлжлүүлэх нь

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

Харин тийн

Avatar

Зочин 2018-12-18 202.179.26.20

Манангаас салж л байвал модоо барих ч яахав гол нь хойч үеээ …

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

Яг үнэн!!!

Avatar

yndecnii ayulgyi baidal,tycgaap togtnol 2018-12-18 96.69.189.11

shap coninii cymiin apd CAIN CHAPLAADXAAPAI.UNUUDUPIIN MEDEEG.

Avatar

Зочин 2018-12-18 96.69.189.11

MONGOLCHYYDIIG USTGACNAAPAA DAPANGUILALD OPLOO.

Avatar

Зочин 2018-12-18 96.69.189.11

CONOP CEPEMJTEI BAIX

Avatar

APAA MED 2018-12-18 96.69.189.11

chu yctgax xynee,daipch baigaa xynee yctgaxgyi yu,MEC ZACALCHDIIGAA UCTGA. \n2.XUJnyyd oxidyydad cyyxgyi baij UTUU tsatsdag -AIXTAP UBCHTEI UM BISHYY\n3.XUJemc ni tylxdeg YNDECNII UBCHEI.\n4.MONGOL ULCAD XYN BOLJ AMIDARTSGAA ecbel, 2 xybaan gej yapij bna.MONGOL ULCAD XYN BOLJ BAIGAAN BOL.\nta napiig UPUBDUJ BISHGYI XAIPLALAA.\n5.ta nap facebook,inctgpam, 2 ylciin TAGNUULIIN CUDALGAAND UTACNIIXAA DUGAAPAAC ABXUULAAD OPCON.

Avatar

Зочин 2018-12-18 202.72.245.220

МАН АНЫ ХЯНАЛТГҮЙ ХЯЗГААРГҮЙ ХУЛГАЙ ХИЙХ ГОЛ НӨХЦӨЛ НЬ МАНАН БОЛЖ НЭГДЭХ БАЙСНЫГ СБ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЦЭ БЖ МЭ ГЭЭД Л ХҮЧИН ЗҮТГЭСНЭЭР ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БҮТЭЦ БОЛСОН НЬ МИ ОВОГТЫН ЦАНХАЙЖ БАЙГААГААС ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

МАН-ыг ДЭМЖИЖ  БАЙНА ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХАМГИЙН ГОЛ ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА НЬ БАЛАР ТЭДНИЙ БУРУУ Ч БИШ ЮМАА. ӨНӨӨДӨР МАН-д НАМЫНХАА ЖИНХЭНЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА У.ХҮРЭЛСҮХ БОЛОН ЭЛБЭГДОРЖООР ТОЛГОЙЛУУЛСАН М. ЭНХБОЛДЫН БҮЛЭГ ХООРОНДЫН ТЭМЦЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. ТИЙМЭЭС, ТЭД М.ЭНХБОЛДЫГ ХААЦАЙЛСНААРАА ЭЛБЭГДОРЖИЙН ТОГЛООМ БОЛЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ХОШГОРЦГООЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

ЭДИЙН ЗАСАГ ИНГЭЖ ГУЙВАГАНАХАД УЛС ТӨРИЙН ӨНӨӨГИЙН ХЯМРАА ОГТ ХАМААГҮЙ, НОЦТОЙ НӨЛӨӨЛӨӨГҮЙ. УГААСАА ДАМПУУРСАН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙЖ БАЙГАА НЬ ТЭР. ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДООР УДИРДУУЛСАН ДАЙСНУУДЫГ ТӨРӨӨС БҮРЭН ЗАЙЛУУЛЖ, УСТГАЖ БАЙЖ Л ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛНА.

Avatar

Зочин 2018-12-18 66.181.164.222

ЭНХБОЛД ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА ЁСТОЙ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ЮМ БАЙНА ДОО. 3 ХАН САЯ ХҮНИЙГ ИНГЭЖ АМЬДРУУЛАХ ГЭЖ Ч ДЭЭ.

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

МАН-ыг ДЭМЖИЖ  БАЙНА ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХАМГИЙН ГОЛ ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА НЬ БАЛАР ТЭДНИЙ БУРУУ Ч БИШ ЮМАА. ӨНӨӨДӨР МАН-д НАМЫНХАА ЖИНХЭНЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА У.ХҮРЭЛСҮХ БОЛОН ЭЛБЭГДОРЖООР ТОЛГОЙЛУУЛСАН М. ЭНХБОЛДЫН БҮЛЭГ ХООРОНДЫН ТЭМЦЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. ТИЙМЭЭС, ТЭД М.ЭНХБОЛДЫГ ХААЦАЙЛСНААРАА ЭЛБЭГДОРЖИЙН ТОГЛООМ БОЛЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ХОШГОРЦГООЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-12-18 64.119.20.221

ЭДИЙН ЗАСАГ ИНГЭЖ ГУЙВАГАНАХАД УЛС ТӨРИЙН ӨНӨӨГИЙН ХЯМРАА ОГТ ХАМААГҮЙ, НОЦТОЙ НӨЛӨӨЛӨӨГҮЙ. УГААСАА ДАМПУУРСАН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙЖ БАЙГАА НЬ ТЭР.\nЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДООР УДИРДУУЛСАН ДАЙСНУУДЫГ ТӨРӨӨС БҮРЭН ЗАЙЛУУЛЖ, УСТГАСЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛНА.

Avatar

Зочин 2018-12-18 182.160.2.69

Оюунэрдэнийг гайгүй залуу гэж бодсон чинь н**ш байжээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй юм гэнэ. Гэтэл сая тэсэлгүй ЖДҮ -ээс тэрбум төгрөг хулгайлаад тэр нь шүүхээр шийдэгдэх нь гарцаагүй болонгуут одоогийн шүүх прокуроруудыг бас М.Энхболдыг зайлуулж хэргээ нуун дарагдуулах гэж хэн хатан чарлаж яваа гэнээ. Ичээчээ.

Avatar

Хэрвээ Хүрэлсүх ийм байвал 2018-12-18 65.49.68.205

МАН-г тараахаас өөр аргаггүй. Түүхэнд хар мөр үлдээж, намаа түүхэнд байгаагүйгээр унагааж байгаа Хүрэлсүх мэтийн луйварчид ийм байдлаар цааш явна гэвэл дэмжихгүй. Тарах хэрэгтэй. ХүрэлсүхРенчинов болж үлдэждээ.

Avatar

Хүрэлсүхийн МАНАН аюултай 2018-12-18 65.49.68.205

Хүрэлсүх гэж оюуны чадамжгүй жирийн баагий худалаа орилж бгад залиар өөд өгссөр байгаад төрд гарч чадсан. Энэ хүний муйхар бодол, улс төрийн соёлгүй, улсын бодлогыг авч явах чадамжгүй, шуналтай, Х.Баттулга мэтийн эрүүгийнхний ятгалганд орж өөрийг нь өдий зэрэгтэй болгосон намаа буснуйлаад шунал нь шулам болж бн. Луйварчдаа хамгаалаад бга нь өөрөө энэ луйварт хутгалдсаны л гай. Хадгаламж нь 1,2тэрбум байснаа одоо 4,5 тжрбум болсон бн гээ биз дээ.

Avatar

иргэн 2018-12-18 202.9.45.67

Хүрэлсүх одоо болих юм биш үү? засаг чинь үлдлээ.Яг үнэндээ ард түмэн танай засгийг унагахгүй байхыг дэмжиж байсан. харин одоо таны шуналыг хязгаарлахын тулд Энхболдыг УИХ-н даргаар байлгахыг дэмжих байгаа шүү. чи ер нь Энхболдыг унагааж байгаад ямар том луйвар хийх гээд байгаа юм бэ.

Avatar

Зочин 2018-12-18 43.243.161.23

MAN gej neg sunusun nam bnaa. Namiin darga ni tsergiin baga darga 🙂 ene namiig taraah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж