Капитал банкнаас мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Капитал банкнаас мэдэгдэл гаргалаа

Капитал банкнаас харилцагчдад дамжуулан олгосон төсөл хөтөлбөрийн зээлийн зориулалт, холбогдох материалд хууль, хяналтын байгууллагаас зохих шалгалтыг хийсэн. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкны төв байрыг битүүмжилсэн гэх ташаа мэдээлэл гарч, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг төөрөгдүүлээд байна. Банк итгэлцлийн байгууллага, харилцагчдын банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөхүйц дээрх мэдээллийг Капитал банкны зүгээс хариуцлагатайгаар няцааж байна.

Өнөөдрийн байдлаар Капитал банкны үүд хаалга иргэд, харилцагчдын өмнө нээлттэй, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно.

Ташаа мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийж, санхүүгийн шийдвэр гаргаснаар харилцагч Та хүүгийн эрсдэл хүлээх магадлалтай тул ташаа мэдээлэлд авталгүй, мэдээллийн үнэн зөвийг нягтлан бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

Банкны нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээллийг түгээж байгаа хувь хүн, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авахуулах болохыг үүгээр мэдэгдэж байна.

КАПИТАЛ БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж