“ЖДҮ-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ёстой” | News.MN

“ЖДҮ-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“ЖДҮ-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ёстой”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

НҮБ

Агаарын бохирдлын асуудлаарх

НҮБ-ын мэдэгдэл

“Агаарын бохирдолтой тулгарч байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол улс болоод байна. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй. Агаарын бохирдлын эх үүсвэрүүд болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад тогтвортой, урт хугацааны төрийн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон гэрийн дулаалгыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зэрэг хорт утааны ялгарлыг бууруулах олон арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Мөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, өдрийн аль цагт гадагш гарах болон гарахгүй байх талаар зөвлөж, зайлшгүй гарах тохиолдолд зориулалтын шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй.”

Эх сурвалж: Монгол Улс дахь НҮБ

Tulga MAHN

Б.Тулга

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

“ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮХС-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй”.

Эх сурвалж: news.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-18 182.160.1.19

shalgah ni zuwuu tolgoilogch hurelsuh geed ene zasgiin gazar chin ter chigeeree bugd oroltsoj idej uusan baindag tegeed hudlaa shou hiij ard tumenii tolgoig erguuleh gej ynz bureer srd tumenii tuluul ch geh shig h*****d baigaamdaa erhii saidiin shaagaad bai gesentei adilhan erunhii saidaa ta bitgii shaagaad bai gej heleydee

Avatar

зочин 2018-12-18 202.70.41.114

эрүүл мэндийг дэмжих сан гэж бий. энэ сангийн үйл ажиллагааг үр ашиггүй болгосон, гадаад, дотоод сургалт нэрээр үрэлгэн зарцуулсан асуудлаар Удвал сайд асан, төрийн нарийн асан Хатанбаатар нарыг шалгаж байгаад зүгээр өнгөрөөсөн, одоо сэргээн шалгах асуудал байгаа даа

Avatar

Зочин 2018-12-18 202.5.202.130

БҮХ САНГ ШАЛГАХ НЬ ЗӨВ, ГЭХДЭЭ САН БҮР ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ШҮҮ, САНГИЙН ЯАМ ҮНЭХЭЭР ЭНЭ САНГУУДЫН ТӨСӨВ, ТҮҮНИЙ ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА, ЭРГЭЭД ЗЭЭЛЭХ ЁСТОЙ БОЛ ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭХГҮЙГЭЭР ЯАГААД ДАРАА ЖИЛ МАШ ИХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ждү-Д ХУВААРИЛДАГ ЮМ БЭ, ОГТ ОЙЛГОМЖГҮЙ, ТЭГСЭН ХЭРНЭЭ ҮНЭХЭЭР ЧУХАЛ САЛБАР, ЧУХАЛ САНГУУДАД МАШ БАГА МӨНГӨ ХУВААРИЛДАГ, ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА ДАА

Avatar

БЗД-ийн Батаа, ХУД-ийн Эрхэмээ нар найзуудын хамт 2018-12-18 202.72.245.122

Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар зөв л зүйл ярьж, шударга ёсны төлөө л тэмцэж байна. Энхболд л МАНАН олигархи бүлэглэлээ, шударга бусын хонгилоо /концлагер/ хамгаалаад гүрийж төрийн ажлыг гацаагаад байгаа нь тод харагдаж байна. Эдгээр гишүүдийн шаардлага зүй ёсных гэдгийг жирийн иргэд ойлгож байна. МАНАН-ийн уяаны зуудаг банхарууд л тэдэнрүү дайраад байгаа болохоос дуракууд

Avatar

бодлын хулгайч 2018-12-18 66.181.167.53

ЖДҮ-ЧИДИЙГ ШҮҮЕ.

Avatar

Зочин 2018-12-18 203.91.115.44

Зөв. Ард түмэн дэмжиж байна.

Avatar

Zochin 2018-12-18 43.243.161.23

mash zov. ard tumen demjij bna

Avatar

Зочин 2018-12-18 43.243.161.23

mash zov. ard tumen demjij bna

Avatar

иргэн 2018-12-18 139.5.216.214

Зөв зөв. ЖДҮХС-аас мөнгө авсан хүн гишүүд сайдуудыг түдгэлзүүлж шалгах ххэрэгтэй. Бүлэглэж, албан тушаалаа ашиглаж, мөнгийг зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаасан гээд олон зүйл ангитай гэмт хэрэг. Энийг л шийдэргүй юм бол шоронд байгаа мөнгөтэй холбоотой хүн ялтнуудыг суллах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-12-18 103.212.117.185

маш зөв, ЖДҮ-гээс идэгч нар
янз бүрийн дуулианаар замхруулах санаатай

Avatar

Зочин 2018-12-18 43.243.161.23

mash zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж