“ЖДҮ-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“ЖДҮ-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ёстой”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

НҮБ

Агаарын бохирдлын асуудлаарх

НҮБ-ын мэдэгдэл

“Агаарын бохирдолтой тулгарч байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол улс болоод байна. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй. Агаарын бохирдлын эх үүсвэрүүд болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад тогтвортой, урт хугацааны төрийн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон гэрийн дулаалгыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зэрэг хорт утааны ялгарлыг бууруулах олон арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Мөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, өдрийн аль цагт гадагш гарах болон гарахгүй байх талаар зөвлөж, зайлшгүй гарах тохиолдолд зориулалтын шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй.”

Эх сурвалж: Монгол Улс дахь НҮБ

Tulga MAHN

Б.Тулга

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

“ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮХС-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй”.

Эх сурвалж: news.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж