Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй | News.MN

Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Бямба гаригт /2018.12.15/ Санкт Петербург хотноо соёлын зөвлөхүүдтэйгээ уулзалт хийх үеэрээ Засгийн газраас реп хөгжмийн асуудалд хариуцлагатай, зохицуулалттай хандахыг хүссэн тухайгаа мэдэгджээ. Сүүлийн үед ОХУ-д тоглогдох байсан хэд хэдэн реп хөгжмийн тоглолт төр, засгийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас цуцлагдаад байгаа юм.

Реп хөгжмийн тоглолтуудыг цуцалсан нь түүнийг бүр мөсөн хориглох оролдлогын илрэл байсан боловч Ерөнхийлөгч Путин үүнийг буруу хэрэг байсан гээд, оронд нь тус хөгжмийн урсгалд тавих хяналт, зохицуулалтын системийг сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй гэв. “Ор тас хориглох боломжгүй юм бол зохицуулж, удирдан чиглүүлэх хэрэгтэй. Соёлын сайд үүнийг зохицуулах зөв шийдлийг олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Репэр Хаски

Ерөнхийлөгч Путиныг тус мэдэгдлийг хийхийн өмнөхөн Оросын Хаски гэх реперийг нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэргээр тоглолт хийх эрхийг нь цуцалсан ч тэрбээр дур мэдэн гудамжинд тоглолт хийсний улмаас баривчлагдсан байна.  Хаски буюу Дмитрий Кузнецовыг 12 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Тоглолт болсон газар болох Краснодар хотын удирдлагууд түүнийг “экстремист”  буюу хэт туйлширсан үзэлтэн хэмээн буруушаасан аж.

Өнгөрсөн Бямба гаригт /2018.12.15/ Санкт Петербург хотноо соёлын зөвлөхүүдтэйгээ уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгч Путин залуу үеийнхэн хар тамхи хэрэглэж буй асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр реп хөгжмийн гол гурван сэдэв нь секс, хар тамхи, эсэргүүцэл гээд тэдгээрээс хамгийн аюултай, залуу үеийг уруу татаж буй нь хар тамхи гэжээ. Мөн тэрбээр реп хөгжимд гарч буй хараалын үгсийн тухайд санаа зовж явдгаа, энэ тухай хэл шинжээчидтэй ярилцсан тухайгаа хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

манайх ч гэсэн зохицуулах хэрэгтэй. 2018-12-17 202.126.89.58

Рэпэр Мөнх-Эрдэнэ мэтийн буруу үлгэр дууриалтай юмнуудыг хориглох хэрэгтэй. Хар тамхины хэрэглээг өөгшүүлэгч нар бол энэ балай этгээд гаж хувцастан донтнууд байдаг. Хар сарнайн Амраа гээд л …

Avatar

Congra 2018-12-17 49.0.212.72

Дарангуйллын дэглэм гэж энийг хэлдэг юм, манай МАН-ын дэмжигчид Путиныг дэмжээд бүр үхэх шахдаг билээ

Avatar

Зочин 2018-12-17 96.69.189.11

2015/17/bdaa

Avatar

bz&cedibccekp boltaet,bltaetcbeenu. 2018-12-17 96.69.189.11

KPchmuCBOum

Avatar

zpjPuCT 2018-12-17 96.69.189.11

ykyntyde, ybpubc km-tel

Avatar

ctpyprdzdPRDEB 2018-12-17 96.69.189.11

nuCPBbcdKjeiAocn

Avatar

yxdBOiNtyBC. 2018-12-17 96.69.189.11

tmgcheudtb.nubepucn

Avatar

chenadt/prej nty,ODNMcinBD 2018-12-17 96.69.189.11

1.yj cmkyyd & pktii ypjil shumt gazpiig abcan, napimr:ingej xapaad, Xpaalaa ilgeegeed bgaa. NABGDA kAJAEJ,bxdit jujx.ampJenydrx-ykpiany niPRIATELII kotopii (a/bd/myjii kotii bxodilii kogda BElkocku-uctkbcm;-da zanumcya bcpom,iXpm pktx chegnu-XPcy-MNGM.=ODNMtsptchee?=XMLYA.
2.BCpdc/-CTPuntyn.ybpibckmiaoga.
3.texkt delMLPD copdt,bolt,BLKT.npm:ONN. LX jeep bpl 10,000 numojetplt-yBTuBOLT.BLK.

Avatar

Дорлиг 2018-12-17 103.229.123.238

Энэ үнэг шиг орос өвгөн. амьд байгаа цагт. Орос оронд ардчилал хүний эрхийн тухай ярмад ч хэрэггүй,

Avatar

Зочин 2018-12-17 66.181.161.8

Эргүү минь хар тамхи .сексд уруу татаж бна гээд бгаа юм биш 2 цэхэр чинь юугаа уншаад байгаа юм

Avatar

Зочин 2018-12-17 59.3.175.36

Орос хятад 2 репчидийнхээ амыг татлаа кк.манайх яахын байгаан.

Avatar

Зочин 2018-12-17 202.21.106.157

Путиныг магтан дуулахгүй бол хориглох хэрэгтэй гээд байна лэ ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж