Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

Путин: Реп хөгжимд зохицуулалт хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Бямба гаригт /2018.12.15/ Санкт Петербург хотноо соёлын зөвлөхүүдтэйгээ уулзалт хийх үеэрээ Засгийн газраас реп хөгжмийн асуудалд хариуцлагатай, зохицуулалттай хандахыг хүссэн тухайгаа мэдэгджээ. Сүүлийн үед ОХУ-д тоглогдох байсан хэд хэдэн реп хөгжмийн тоглолт төр, засгийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас цуцлагдаад байгаа юм.

Реп хөгжмийн тоглолтуудыг цуцалсан нь түүнийг бүр мөсөн хориглох оролдлогын илрэл байсан боловч Ерөнхийлөгч Путин үүнийг буруу хэрэг байсан гээд, оронд нь тус хөгжмийн урсгалд тавих хяналт, зохицуулалтын системийг сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй гэв. “Ор тас хориглох боломжгүй юм бол зохицуулж, удирдан чиглүүлэх хэрэгтэй. Соёлын сайд үүнийг зохицуулах зөв шийдлийг олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Репэр Хаски

Ерөнхийлөгч Путиныг тус мэдэгдлийг хийхийн өмнөхөн Оросын Хаски гэх реперийг нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэргээр тоглолт хийх эрхийг нь цуцалсан ч тэрбээр дур мэдэн гудамжинд тоглолт хийсний улмаас баривчлагдсан байна.  Хаски буюу Дмитрий Кузнецовыг 12 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Тоглолт болсон газар болох Краснодар хотын удирдлагууд түүнийг “экстремист”  буюу хэт туйлширсан үзэлтэн хэмээн буруушаасан аж.

Өнгөрсөн Бямба гаригт /2018.12.15/ Санкт Петербург хотноо соёлын зөвлөхүүдтэйгээ уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгч Путин залуу үеийнхэн хар тамхи хэрэглэж буй асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр реп хөгжмийн гол гурван сэдэв нь секс, хар тамхи, эсэргүүцэл гээд тэдгээрээс хамгийн аюултай, залуу үеийг уруу татаж буй нь хар тамхи гэжээ. Мөн тэрбээр реп хөгжимд гарч буй хараалын үгсийн тухайд санаа зовж явдгаа, энэ тухай хэл шинжээчидтэй ярилцсан тухайгаа хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж