Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Марклын аав охинтойгоо эвлэрэхэд тусална хэмээн Хатан хаан Элизабетад найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Томас Маркл даваа гаригт ITV-д ярилцлага өгөхдөө “Хатан хаан Элизабетаг гэр бүлийнхээ асуудлаа шийдэхэд минь тусална гэдэг найдаж байна. Түүний хийж чадах бүхэнд талархах болно” гэжээ. Тэрбээр “Хааны ч бай, бусад бүх гэр бүл баяр ёслолоо хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх ёстой" хэмээн хэлсэн байна.
Томас Маркл охиноо гэрлэх үеэр зүрхний мэс засалд орсон байсан бөгөөд охин руугаа мессэж бичсэн ч хариу ирүүлээгүй аж. Тэрээр охин нь Христийн мэндэлсний баяраар өөрт нь мэндчилгээ илгээгээгүйг хэлээд, хэзээ нэг цагт охинтойгоо урьдын харилцаагаа сэргээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрээр охинтойгоо хамт байхыг хүсч буйгаа мэдэгдээд, “Би охиндоо маш их хайртай. Охин минь түүнийг мэдээсэй гэж хүсч байна” гэжээ. Кенсингтон ордноос түүний ярилцлагын хариуд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: The Reuters
Холбоотой мэдээ