Орос хэлний сертификаттай сургалтын төвийг Брюссельд нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Орос хэлний сертификаттай сургалтын төвийг Брюссельд нээнэ

Орос хэлний сертификаттай сургалтын төвийг Брюссельд нээнэ

Орос хэлний сертификаттай сургалтын төвийг Брюссель дэх Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн /РЦНК/ дэргэд ирэх 2019 онд нээхээр төлөвлөж байна хэмээн РЦНК төвийн тэргүүн Вера Бунина РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Бельгийн нийслэл Брюссель хотноо РЦНК төв ажиллаад 20 гаруй жил болж байгаа юм.

“Орос хэлийг Европын гадаад хэлний сургалтын системийн түвшинд заах энэ төв их анхаарал татаж байгаа. Туршилтын эхний курсийг 2019 оны тавдугаар сард нээхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байна” хэмээн Вера Бунина хэллээ.

Брюссель дэх орос хэлний сургалтын төвийг Оросын нэр хүндтэй сургуулийн нэг Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургууль, Санкт-Петербургийн Их сургуультай хамтран нээж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж