2021 оноос өмнө төрийн бүх байгууллага дотоодын компаниудын програм хангамж руу шилжсэн байх чиглэлийг ОХУ-ын Засгийн газар өгч байна хэмээн Ерөнхий сайдын орлогч Антон Силуанов өдөр тутмын "Ведомости" сонинд ярьсныг РИА Новости эш татсан байна.
Дотоодын програм хангамжийг хэрэглэх байгууллагуудын жагсаалтыг Засгийн газар гаргасан бөгөөд үүнд төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж бас хамаарч байгаа ажээ. Засгийн газар зөвхөн чиглэл өгч байгаа бөгөөд програм хангамжаа солих эсэхийг тухайн байгууллагын удирдах нэгж шийдэх юм.
Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүд 50-иас дээш хувийн оролцоотой охин компаниуддаа энэ шилжилтийг хийх үүргийг хүлээнэ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ