АТГ: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

АТГ: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан

АТГ: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээлтэй холбоотой асуудлаар байцаалт авчээ. Ингэхдээ  ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруулалтад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ-ынхан Капитал банкны төв байранд үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтуудыг авсан байдаг. Иймээс лавшруулан эл асуудлыг шалгах шаардлага үүссэн гэж хэлж болохоор байгаа юм.

Мөн өмнө нь АТГ-ын зүгээс “ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар одоогоор Хүнс хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос өөр хүнээс тайлбар мэдүүлэг аваагүй байгаа” гэдэг тайлбар хийсэн. Гэвч Б.Ундармаа гишүүнээс тайлбар авснаар УИХ-ын хоёр ч гишүүн АТГ-т дуудагдаж, байцаалт өгч эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж