МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлаа товлолоо

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлаа товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлаа товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.12.17/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанд нийт  29 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцож, МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг авч хэлэлцээд энэ сарын 19-нд  буюу Лхагва гаригт 11.00 цагаас хийхээр товложээ. Бага хурлаар зарим гишүүдээ хасна гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Мөн бүлэг дотроо үүссэд байгаа асуудлыг Бага хурлаараа хэлэлцэх аж.

Сүүлийн үед МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, нэг хэсэг нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бол нөгөө хэсэг УИХ-ын даргыг огцруулах шаардлагагүй гэж үзэж, түүнээс болж УИХ, МАН-ын бүлгийн үйл ажиллагаа гацаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж