МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.12.17/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанд нийт 29 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцож, МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг авч хэлэлцээд энэ сарын 19-нд буюу Лхагва гаригт 11.00 цагаас хийхээр товложээ. Бага хурлаар зарим гишүүдээ хасна гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Мөн бүлэг дотроо үүссэд байгаа асуудлыг Бага хурлаараа хэлэлцэх аж.
Сүүлийн үед МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, нэг хэсэг нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бол нөгөө хэсэг УИХ-ын даргыг огцруулах шаардлагагүй гэж үзэж, түүнээс болж УИХ, МАН-ын бүлгийн үйл ажиллагаа гацаад байгаа юм.