Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явц удаашраагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явц удаашраагүй гэв

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явц удаашраагүй гэв

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.12.17/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрөгч аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт байрлах “KH aпартмент” хотхонд өндрөөс унаж амиа алдсан Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага баримтуудыг шалгахгүй байна. Хэрэгт авагдсан материал болон баримтууд солигдсон гэх худал мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гарч байна. Цагдаагийн байгуулагаас иргэн Ч-ийн нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа мэдээлэл дээр шалгалтуудыг явуулж байгаа. Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэн энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал болон нотлох баримт алга болсон гэдэг ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдэе. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний гаргаж буй мэдээлэл бүхийг анхааралтай нягталж, шалгаж байгаа. Цагдаагийн байгууллага иргэн Ч-ийн нас барсан хэргийн мөрдөн шалгах явцыг удаашруулсан, хойшлуулсан зүйл байхгүй. Бүх зүйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа” гэв.

Мөн өнгөрөгч долоо хоногт Шангри-Ла зочид буудалд гадаадын иргэн нас барсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг шалгах явц ямар байгааг тодруулахад “Гадаад улсын иргэний амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар ажилласан. Задлан шинжилгээний хариу, шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй байгаа. Хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж