Абэ ирэх сард Москвад айлчлах уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Абэ ирэх сард Москвад айлчлах уу?

Абэ ирэх сард Москвад айлчлах уу?

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхээр Москвад айлчилж магадгүй. Хоёр тал удирдагчдын уулзах өдрийг товлохоор ярилцаж буй талаар Японы "Sankei Shimbun" сонин мэдээлжээ.

Японы Засгийн газрын тэргүүн өмнө нь ирэх оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буй талаараа нэг бус удаа мэдэгдсэн билээ.

Сингапурт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Путин, Абэ нар 1956 онд баталсан Орос-Японы хамтарсан тунхагийг үндэслэн энхийн гэрээ байгуулах хэлэлцээний явцын талаар хэлэлцсэн билээ. Энэ нь хоёр орны дайсагнасан байдлыг эцэслэж, консулын болон дипломат харилцааг сэргээхэд чиглэгдсэн байдаг. Оросын Засгийн газар Японы талд Шикотан арлыг шилжүүлэн өгөхөө амласан бөгөөд энэ үйл явц энхийн гэрээ байгуулсны дараа, Токиогийн хяналт дор хийгдэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж