Бүлэг дээрэмчдийг баривчлан, шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Бүлэг дээрэмчдийг баривчлан, шалгаж байна

Бүлэг дээрэмчдийг баривчлан, шалгаж байна

Нийслэлийн Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2018.12.17/ мэдээлэл хийлээ. Шинэ жилийн баярын арга хэмжээ болж байгаа эдгээр өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх болон хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн тухай мдээлэл өглөө.

Нийслэл хотын хэмжээнд 2018 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 98 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Үүний 46 мянга нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Энэ сард шинэ жилийн баярын арга хэмжээ болж байгаатай холбогдуулан гэмт хэргийн шинжтэй олон хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, автомашины өвлийн дугуй хулгайлах хулгайн хэрэг олноор гарсан байна. Цагдаагийн байгууллагаас 25 удаагийн үйлдэлтэй 100 гаруй дугуй хулгайлсан бүлэг этгээдийг баривчлан саатуулаад байна. Мөн 8811, 9911 дугаартай хэрэглэгчид рүү зурвас бичиж, залилан хийсэн 60 гаруй удаагийн үйлдэлд иргэн Т-г саатуулан шалгаж байгааг дуулгалаа. Шинэ жилийн баярын арга хэмжээгээ тарж яваа иргэдийг зориудаар өдөж, маргалдаж улмаар зодоон хийх зуур өөр нэгэн этгээд эд зүйлсийг хулгайлж, дээрэмддэг этгээгүүдийг саатуулан шалгаж байгаа аж.

Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы Жайка олон улсын байгууллагын нэрийг барьж, хөнгөлөлттэй зээл олгоно гэж иргэдээс урьдчилсан байдлаар хураамж авна хэмэээн залилангийн шинж чанартай хэрэг гарч байгааг анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа бүрэн хангахыг сануулав. Мөн гэмт хэргийн байдал хэрэг бүртгэгдэж байгаа учраас баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэхийг хүсэж байгаагаа хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж