Д.Дорлигжав: АТГ дуудаж байцааж байгаа

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: АТГ дуудаж байцааж байгаа

Д.Дорлигжав: АТГ дуудаж байцааж байгаа

Авлигатай тэмцэх газар нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хорьж шалгахаар нийслэлийн Прокурорын газарт хүсэлт илгээсэн тухай дуулиан тархаад байна.  Энэ нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн 2014 онд анх олон нийтийн сүлжээгээр дэлгэн тавьж байсан дөрвөн сая ам.долларын асуудалтай холбоотойгоор хөндсөн байж болзошгүй гэж үзэж буй юм.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас энэ талаар тодруулахад “АТГ дуудаж байцаалт авч байгаа” гэсэн товч хариулт өглөө.

Одоогоор нийслэлийн Прокурорын газар болоод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТГ-аас Д.Дорлигжавыг саатуулах тухай хүсэлт ирээгүй байгаа юм.

Сануулахад, “Алтан дорнод монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн долоо хоногт MN-25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцохдоо Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад  төрсөн дүүгийнх нь дансанд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн нь үнэн. Хуулийнхан шалгаж байгаа тул дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэж ярьсан билээ.

Гэхдээ энэ асуудал одоо хөндөгдөж буй биш, өмнө нь энэ тухай мэдээллийн хэрэгслээр цацагдахад, мөн Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудал чуулганаар хэлэлцэгдэх үеэр Д.Дорлигжав  “Х.Тэмүүжин гүтгэлэг тараасан. Хууль зүйн сайд хүн аливаа юмыг нягталж байж, нийтлэх учиртай баймаар юм. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан юм. Мөн тухайн үед “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан дорнод монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI” бол зөвхөн Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. “NRI LLC” компани бол “Алтан дорнод монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан дорнод монгол” ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн.

Дараа нь “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа “Т.Ганболд Алтан дорнод монгол компанийг С.В.Паушокоос худалдан авахын тулд дөрвөн сая ам.доллар төлсөн” гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж