“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахгүй ч байж болно” | News.MN

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахгүй ч байж болно”

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахгүй ч байж болно”

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахгүй ч байж болно”

Хойд Солонгос АНУ-ын саяхан тавьсан хориг арга хэмжээг буруушаагаад, асуудалд иймэрхүү байдлаар хандвал “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах санаачилгыг бүр мөсөн үгүй хийж ч болох юм”  хэмээн анхааруулжээ.

АНУ Хойд Солонгосын гурван өндөр албан тушаалтанд хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр хориг арга хэмжээ авснаа өнгөрсөн долоо хоногт зарласан.

Сингапурт энэ 2018 оны зургаадугаар сарын 12-нд болсон АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын анх удаагийн, түүхэн уулзалт нь хоёр улсын харилцааны эерэг алхам болсон билээ. Тус уулзалтаас хойш Хойд Солонгосын зүгээс олон улсад үзүүлэх шахалт, сүрдүүлэг ч харьцангуй намжмал болсон юм. Мөн хоёр улсын удирдагчийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг хийх тухай ч яригдаж эхэлсэн бөгөөд Д.Трампын хувьд хоёр дахь уулзалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа.

ХОЙД СОЛОНГОСЫН МЭДЭГДЭЛ

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо АНУ-д хандан мэдэгдэл хийсэн

Харилцаанд ийнхүү эерэг уур амьсгал бүрдэж эхэлсний дараа АНУ хориг арга хэмжээ авсанд дургүйцэж байгаагаа Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ дурджээ. Мэдэгдлийг БНАСАУ-ын “Солонгосын төв мэдээллийн агентлаг” сувгаар ням гаригт /2018.12.16/ дамжуулан хүргэсэн бөгөөд үүнд АНУ-ыг хоёр улсын харилцааг ноднин жилийн “гал оволзсон” нөхцөл байдалд аваачин, ухралт хийж байгаад буруушааж байв. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэгэн мэдэгдэлдээ Ким Жон Уныг “пуужингийн хүү” хэмээн элэглэж, “Хойд Солонгосыг бүр мөсөн устгана” гэж сүрдүүлсэн бол Хойд Солонгос хариуд нь түүнийг “зөнөг өвгөн” зэргээр хочилж байв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд ням гаригт хийсэн мэдэгдэлдээ, АНУ-д хандан “унтаж байгаа бараар оролдох хэрэггүй” хэмээх утгатай зүйлсийг хэлж, харилцаагаа буцаан хэвийн, намжмал байдалд аваачих шаардлагатайг анхааруулан, удирдагч нарын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Сингапурт хийх саналтай байгааг сонордуулжээ.

АНУ-ЫН АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ

АНУ, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээний үйл явц сайнгүй байгаагаас үүдэн Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтай дараах гурван хүнд хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр хориг арга хэмжээ авахаар болсон байна.

Ким Жон Ун, Чой Рёнг Хэ нар
  1. Ким Жон Уны зүүн гарын хүн гэгддэг Чой Рёнг Хэ гэгчийг нам, Засгийн газар, цэрэг армийнханд дарамт шахалтыг ихээр үзүүлсэн хэргээр
  2. Хойд Солонгосын Төрийн нарийн бичгийн сайд Жон Кён Тэгийг бусдын үг хэлэх эрх чөлөөнд халдсан, бусдыг дарамталсан гэж
  3. Бусдын үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэмээн Пак Кван Хо зэрэг хүмүүст хориг арга хэмжээ авахаар болжээ.

Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-д байгаа тэдгээр хүмүүсийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг царцаах, АНУ-ын иргэн рүү мөнгө шилжүүлэх, мөнгө хүлээн авах боломжгүй болгох юм.  Дэлхий дээр хүний эрх хамгийн ноцтой зөрчигдөж байгаа газар бол Хойд Солонгос хэмээн Вашингтон мэдэгдсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Стивен Мнучин Хойд Солонгост байцаагдан, хоригдож байгаад өнгөрсөн жил эх орондоо комын байдалтай эргэж ирээд нас барсан Отто Вармбиерийн хэргийг дахин сөхсөн юм. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын өөрийн иргэнд нь сэтгэл санаа, бие махбодын ноцтой дарамт шахалт үзүүлж, хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж байгаа. Отто Вармбиер нь Хойд Солонгосын төрийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр хоригдож байсан юм.

Отто Вармбиер

КИМ-ТРАМПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ЯРИГДСАН ЗҮЙЛС

Энэ 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт болсон АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэхдээ тус хэлэлцээрт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хугацаа, арга хэрэгсэл зэрэг нарийн зүйлсийг дурдалгүй өнгөрүүлсэн байна. Уулзалтаас хойш хоёр улсын харилцаанд харьцангуй тайван, намжмал уур амьсгал бүрдсэн бол Өмнөд, Хойд Солонгосын харилцаанд эрс ахиц гарсан юм. Тухайлбал тэд хил дагуух харуул хамгаалалтыг бууруулах, хилийн бүсийг тэсрэх бөмбөггүй болгох зэрэг ажлыг амжилттай төлөвлөн, хэрэгжүүлээд байгаа билээ.

Хойд болон Өмнөд Солонгосын цэргийн офицерууд хоёр улсын хилийн дагуух 22 харуул хамгаалалтын постыг устгасан ажлыг шалган, нягталсныхаа дараа гар барьж байгаа нь

Ямартай ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд өнгөрсөн зургаадугаар сард болсон хоёр улсын төрийн тэргүүний Сингапурын дээд хэмжээний уулзалтаас хойш тодорхой хэмжээний ахиц гарсан билээ. Түүнчлэн Д.Трамп арванхоёрдугаар сарын 1-нд Аргентинд болсон Их-20-ын чуулганы үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх оны нэг, хоёрдугаар сард багтаан уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инээр дамжуулан уламжилсан байна. Мөн үүний дараахан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс “Хоёр орны удирдагчийн дараагийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Хойд Солонгосын бүх цөмийн зэвсгийн жагсаалт болон тэдгээрийн байршлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарган өгөхийг шаардахгүй ч цөмийн хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөөг ярилцах болно” гэж байв.

Ким Жон Ун, Дональд Трамп нар Сингапурын дээд хэмжээний уулзалтыг үеэр

Гэсэн ч АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүртэл Хойд Солонгост тавьсан хоригоо цуцлахгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн юм. Харин Хойд Солонгосын зүгээс АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрийг зогсоох хөрөнгө мөнгийг гаргахад хүндрэлтэй байгаа тухай, мөн хориг арга хэмжээгээ сулруулахаас нааш цөмийн хөтөлбөрөө зогсоох ажлыг эхлүүлэхгүй гэдгээ Вашингтонд мэдэгдээд байв.

“Хориг арга хэмжээг нэмэгдүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажилд ямар ч ахиц дэвшлийг авчрахгүй, харин хэний ч хүсээгүй үр дүнг бий болгоно” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Рён Хэ ням гаригт /2018.12.16/ мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-18 124.158.109.140

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох нь АНУ-д огт ашиггүй. Элдэв аргаар худал дүр үзүүлж хойд Солонгосоос хамгаалах нэрийдлээр Хятад Оросын хилийн ойрхи цэргийн ангиа байлгасаар байх болно.

Avatar

Зочин 2018-12-18 96.69.189.11

zal

Avatar

** 2018-12-18 96.69.189.11

xyj nap ch gej, sHADAG aytaixan baij chadgyi bol OOPIIXOO ERTUNSUD TONIL.

Avatar

Иргэн 2018-12-18 66.181.190.112

Америк хүний иргэнд арга хэмжээ аваад байхдаа яадаг юм. Хоёр Солонгос ойртохтой зэрэг яс хаяж байна. Хоёр Солонгос их ухаалаг ажиллаж байхад сандарч байна. Хоер Солонгосын удирдагчид чинь их аштайхан улсууд байна шүү дээ. Ким Жон Ун гэдэг хүвгүүн ч сүрхий овсгоотой хүн байна. Өмнөт Солонгосын ерөнхийлөгч ч гэсэн нүдэнд дулаахан хүн байна. Трамп адаглаад хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлмээргүй их дээрэнгүй харьцаатай харагдах юм

Avatar

Зочин 2018-12-18 202.72.245.220

КИМЧИ ХАА ХОЛДОВ ГЭЖДЭЭ. БҮХ ЮМЫГ НЬ ХААЧИХБАЛ ДОРОО Л ЧАД ХИЙНЭ Ш ДЭЭ. ТРАМП БАГАЛЗУУРДСАН ХЭВЭЭР БАЙГАА. МОНГОЛЫН НӨЛӨӨ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭЭ ДЭЭ. ХИЙ ХООСОН ӨӨРИЙГЭА ТӨВИЙЛГЭХ ХИЙРХЭЛЭЭС ЦААШГҮЙ

Avatar

РАВДАН 2018-12-18 66.181.160.14

НӨЛӨӨ БАЙХГҮЙ Л ЮМ БОЛ ЯАХААРАА АНУСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН УМАРД СОЛОНГОСЫГ ХАРИУЦСАН ОНЦГОЙ ЭРХЭТ ЭЛЧИН САЙД МОНГОЛД ИРЖ МАНАЙ ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДАРГА НАРТАЙ УУЛЗАХ ХЭРЭГ ЮУ БАЙНА?

Avatar

Monkhjargal 2018-12-18 218.232.72.89

S.Korea n foreign minister emegt hvn bdiin shv naadha zaschaarai ardchilsn gj bchihgvi bol

Avatar

РАВДАН 2018-12-18 66.181.160.14

МОНГОЛГҮЙГЭЭР ЭНЭ АСУУДАЛ ТИЙМ Ч АМАРХАН ШИЙДЭГДЭХГҮЙ Л ДӨӨ. САЯХАН ДӨӨ. АНУСЫН ХОЙД СОЛОНГОСЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН МАНАЙХАНТАЙ ИРЖ УУЛЗСАН. БАС ХОЙД СОЛОНГОСЫН ГАДААД ЯАМНЫ САЙД ИРЭЭД БАС МАНАЙХАНТАЙ УУЛЗСАН. ИНГЭЭД Л МОНГОЛ ТОДРООД ТОВОЙГООД ИРЖУУГААМ ДАА. МКБ Ч ТУСГАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН.

Avatar

Зочин 2018-12-18 124.158.112.3

Хоёр солонгос нэгдэх нь америкийн эрх ашигт нийцэхгүй тул үе үе харьцаагаа муутгаж байх сонирхолтой

Avatar

Зочин 2018-12-18 124.158.109.140

Энэ бол яг үнэн, Бас цөмийн зэвсэгтэй байхад нь цаанаа дуртай байгаа. Тэр нэрээр орос, хятадын хий дээр цэргээ байрлуулах боломж гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж