Дорнод аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе, үеийн удирдлагууд, амжилт гаргасан алба хаагчдын танилцуулга, эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл болоод алба хаагчдын урласан  бүтээлийн дээжис дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

Энэ үеэр Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор бүтээсэн “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөөний макетыг Онцгой байдлын албаны музейд хүлээлгэн өглөө.

Тус хөшөө нь 4.70 метр бетон суурьтай, үндсэн хэсэг нь хүрэл цутгамал бөгөөд  Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэдэг юм.

Онцгой байдлын газар нь Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Улсын нөөцийн салбарын 180 гаруй алба хаагчтайгаар аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн  тус газраас  Гал унтраах олон төрөлт спортын  олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 9, дэд мастер 5, I, II зэргийн 9, нийт 25 тамирчин төрөн гарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж