Японы хөрөнгө оруулагчид зэсийн салбарыг сонирхож эхэллээ | News.MN

Японы хөрөнгө оруулагчид зэсийн салбарыг сонирхож эхэллээ

Японы хөрөнгө оруулагчид зэсийн салбарыг сонирхож эхэллээ

Японы хөрөнгө оруулагчид зэсийн салбарыг сонирхож эхэллээ

Японы компаниуд Өмнөд Америкийн зэсийн уурхайнуудад оруулах хөрөнгө оруулалтаа сүүлийн үед эрс нэмэгдүүлж байна. Японы үйлдвэрлэдэг цахилгаан бараа болон цахилгаан тээврийн хэрэгслүүдийн борлуулалт өндөр байгаагаас тэд зэсийн түүхий эдийн зах зээлд илүү анхаарлаа хандуулах болжээ.

Тухайлбал, “Мицубуши” корпорац Британийн компанитай хамтран Перу дахь зэсийн уурхайд 4.85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Перу дахь  зэсийн уурхайг төдийлөн сайн ашиглаагүй, хүмүүс тэр бүр мэддэггүй боловч энэ нь дэлхийн хамгийн их зэсийн нөөцтэй орд юм. Япон, Британийн хамтарсан компани тус уурхайд 2022 оноос ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

"Toyota"-ийн үйлдвэрлэж буй цахилгаан автомашин

Харин Японы “Сумитомо” корпорац болон “Марубени” компани Чилийн зэсийн уурхайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Японы компаниуд цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг маш ирээдүйтэй салбар гэж үзэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийг их хэмжээгээр явуулахад зэсийн хэрэгцээ асар их байгаа ажээ. Тухайлбал, цахилгаан тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд бензинээр ажилладаг машинаас гурав дахин их зэс хэрэгцээтэй төдийгүй түүнийг цэнэглэхэд шаардлагатай, дагалдах тоног төхөөрөмжүүдэд ч бас зэс орох юм.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2018-12-17 202.55.191.42

Hurungu oruulaad hen bayjih bol chile lav bish

Avatar

Зочин 2018-12-17 66.181.187.251

MONGOLIIN ZES TURSHILTAAR YOPON RUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж