Энэ жилийн Ардын хувьсгалын наадмаар төрийн түшээд өмнөх жилүүдийнхээс гэгээлэг өнгөтэй дээлээр гоёсон байлаа. Наадмын эхний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн Улсын Их Хурлын гишүүд голдуу завсрын ногоон өнгийн дээлээр гоёж, Ерөнхий сайд С.Батболд цайвар өнгийн дээлээр гоёсон байсан. Харин наадмын хоёр дахь өдрөөс эхэлж УИХ-ын гишүүд мөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цайвар өнгийн дээл өмсөж ирсэн байсан бол, Хүй долоон худагт Соёолон насны морьд барианд орж ирэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, нар бүгд цайвар өнгийн дээл өмөссөн байлаа. Түрүү магнайд ирсэн соёолон насны морины унаач хүүхдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболод өөрөө гарын бэлгээ гардуулсан юм.
Б.Сүх
Б.Сүх