МУИС-ийн “Хими хөтөлбөр” олон улсад магадлан итгэмжлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

МУИС-ийн “Хими хөтөлбөр” олон улсад магадлан итгэмжлэгдлээ

МУИС-ийн “Хими хөтөлбөр” олон улсад магадлан итгэмжлэгдлээ

Өнөөдөр /2018.12.17/ МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалын ухааны салбарын Химийн тэнхимийн эрхлэгч Д.Сарангэрэл болон зарим багш нарыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт нар хүлээн авч уулзан бакалаврын “Хими хөтөлбөр” олон улсад магадлан итгэмжлэгдэж буйд баяр хүргэн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

Химийн тэнхимийн “Хими хөтөлбөр” нь Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN e.V.–(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics) байгууллагын шалгуур үзүүлэлтүүдийг ханган магадлан итгэмжлүүлж байгаа юм.

“Хими хөтөлбөр” нь МУИС-ийн хэмжээнд олон улсад байгалийн ухааны чиглэлээр магадлан итгэмжлүүлж буй анхны хөтөлбөр болсноороо онцлог юм. Үүнээс өмнө 2013 онд Эдийн засгийн сургуулийн (тухайн үеийн нэршлээр) хөтөлбөрүүд, 2018 онд ХШУИС-ийн МКУТ-ийн “Програм хангамж” болон “Мэдээллийн технологи”

хөтөлбөрүүд нь олон улсад магадлан итгэмжлүүлсэн юм.

Хими хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Химийн тэнхимийн эрдэмтэн багш, ажилтнуудад баяр хүргэе.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж