М.Ананд гэмтлийн улмаас башёг өнжлөө

Хуучирсан мэдээ: 2015.03.08-нд нийтлэгдсэн

М.Ананд гэмтлийн улмаас башёг өнжлөө

 

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё өнөөдөр Осака хотноо эхэллээ. Бөхчүүдийн зүүний манлайг уламжлал ёсоор ёкозүна Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж манлайлж байна.

Харү башёг сүмогийн 70 дахь ёкозүна Какүрюү М.Ананд гэмтлийн улмаас өнжих шийдвэр гаргалаа. Түүний багшийн ярьснаар М.Ананд Осака хотын эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмч нарын зөвлөл түүнийг нэг сар гам барьж, мөрний гэмтлээ бүрэн эдгээхийг зөвлөсөн байна.

Энэ өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал комүсүби Миёгорүг, Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Тамаваши Б.Мөнх-Оргилийг давлаа. Мөн Какүрюү М.Ананд барилдалгүй башёг өнжсөн тул маэгаширагийн нэгээс барилдаж буй Ичиножёо А.Ичинноров даваа авлаа.

Харин озэки Кисэносато Точиозанд унажээ.
 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж