Аарц, жимсний бялууг хэрхэн хийх аргачлалыг хүргэж байна.
Бүсгүйчүүдээ баярлуулахаар баярын ширээ зэхэж буй эрчүүддээ аарц, жимсний бялуу хийх жорыг санал болгож байна. Энэ бялууны давуу тал нь түүнийг шарах шүүгээ хэрэглэхгүйгээр хийж болдгоороо онцлог. Өөр нэг давуу тал нь маш хурдан хугацаанд бэлэн болно.
Орц:
(4-6 порций)
- 250 граммгашуун биш аарц эсвэлдавсгүй зөөлөн бяслаг /Филадельфия , Маскапоне гэх мэт бяслаг байж болно/
- 6 хоолны халбага лаазалсан молоко
- 4 өндөг
- 10 гр. нунтагжелатин
- 1 лимон
- 150 гр.сахар
- 50 гр.үзэм
- 50 гр. хушга
- 1 ширхэг лимоны гаднах шар хэсгийг нь үрэгчээр сайтар үрнэ.
- Дараа нь томоохон саванд хөргөчинд хөргөсөн аарц, өндөгний шарыг холино хэдэн дусал лимоны шүүс нэмж мөн үрэгчээр үрсэн лимоны хальсийг нэмнэ холно. Үзэм, хушга нэмж хийнэ. Хэсэг хугацаанд түр саванд нь байлгана.
- 50грамм ус сайтар буцалгана. Буцалсан усандаа желатина сайтар уусгана. Желатина дээрхи бэлтгэсэн холимогтой холиж сайтар хутгана.
- Өндөгний цагааныг 150 грамм сахартай хөөсөртөл нь миксердэж дээрхи холимогтой холино. Хэлбэрт оруулан хөрөгчинд хийнэ.
- Хөлдөсөн холимог маань нилээн сайн хэлбэрт орсны дараа аммтанг гарган авч томоохон таваганд хийнэ.
- Энэхүү аарцтай аммтан нь жимэглэлгүйгээр ч аммтай хэдий ч илүү баярын уур амьсгал оруулья гэвэл шинэхэн жимсээр чимнэ.
- Аарц жимсний энэхүү бялууг хүйтнээр нь хэрэглэнэ.