Хордлого гарсан “Event Hall”-ын үйл ажиллагааг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Хордлого гарсан “Event Hall”-ын үйл ажиллагааг түр зогсоожээ

Хордлого гарсан “Event Hall”-ын үйл ажиллагааг түр зогсоожээ

Соёл амралтын “Zaisan hill” цогцолборын "Event Hall”-д  арванхоёрдугаар сарын 7-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэсэн “NBTS” /НВЦ/ компанийн 100 гаруй хүн хоолонд хордсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, "НВЦ" ХХК-ийн шинэ жилийн баярт 300 гаруй ажилтан оролцсоноос 90 гаруй ажилтанд хордлогын шинж тэмдэг илэрч, үүнээс 20 орчим нь ХӨСҮД-д хэвтэн эмчлүүлж байгаа. “Zaisan hill” цогцолбор тухайн өдрийн хүлээн авалтын хоолыг “Bluefin”-ээс нийлүүлсэн байдаг.


Тэгвэл энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс”-ийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн байдал дээрдэв үү?

“НВЦ компанийн  300 хүний хүлээн авалт болсон. Тус хүлээн авалтад оролцсон хүмүүсээс өнөөдрийн байдлаар 86 хүнд хоолны хордлогын шинж  тэмдэг илрээд байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 25 хүн халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол таван хүн Төв аймагт эмчлүүлж байгаа. Үүн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ, хэрэг гарсан Хан-Уул дүүрэг дахь мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран хяналт шалгалт хийж  байна.

-Лабораторийн шинжилгээний дүн гарсан уу?

-Уг нь лабораторийн шинжилгээ 72 цагийн дотор гарах ёстой. Гэхдээ бид нар МХЕГ-тай хуралдаад дахин  нэмж хүнсний бүтээгдэхүүнээс сорьц авах шаардлагатай болсон  учраас  дээж авч  улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид  өгсөн.  Лабораторийн  шинжилгээний  зарим нэг хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний дүн гарч дуусахаар  албан ёсны мэдээлэл хийнэ.

– "Zaisan hill” цогцолборын "Event Hall”-ыг түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон гэж сонслоо?

-Тус хэрэг дээр Зөрчлийн хэрэг үүсгээд  прокуророос санал аваад "Zaisan hill” цогцолборын "Event Hall”-ыг түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авсан. Ямар нэгэн  шинэ жилтэй холбоотой арга  хэмжээг хийхийг   хатуу хориглосон байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж