Дэлхий шилдэг амттанууд нэг дор

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Дэлхий шилдэг амттанууд нэг дор

Шоколадны ертөнц буюу World of Chocolate 2019 үзэсгэлэн худалдаа нээгдлээ.

Наран Фүүдс компанийн зохион байгуулдаг дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг багтаасан шинэ жилийн бэлгийн үзэсгэлэн  худалдаа энэ жил 22 дахь жилдээ хэрэглэгчиддээ үүд хаалгаа нээж байна.

World of Chocolate 2019 үзэсгэлэн худалдаанд Швейцарийн Goldkenn Toblerone, Австрийн Mirabell-Mozart, Италийн Baci Zaini, Герман улсын Merci Toffifee Riesen зэрэг дэлхийн алдартай шоколаднууд бүгд агуулахын үнээр худалдаалагдаж байна.

Мөн энэхүү үзэсгэлэнд шинэ жилийн баярын оргилуун дарснууд хамгийн өргөн сонголттойгоор буюу 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа бөгөөд Францийн Champs Elysees, 2018 оны шинэ дарс Pol Remy. Италийн Bottega, Алтан Bottgea болон 2018 оны  шинэ бүтээгдэхүүн болох Цагаан Алтан Bottega зэрэг дэлхийд танигдсан оргилуун дарснууд уг үзэсгэлэнд худалдаалагдаж байна

Жил бүрийн шинэ жилийн өмнө бидний нэрлэж заншсанаар 13-р хорооллын “Гурван өндөр”-ийн өмнөх үзэсгэлэнгийн танхим амттанаар дүүрэн, диваажингийн орон болдог. Шинэ жилийн уур амьсгалтай бяцхан хотхонд амттанаар дүүрэн байшингууд, найрсгаар инээмсэглэх Өвлийн өвгөн, тус бүрдээ онцлогтой, Талбайн голд зассан ганган гацуур гээд л шинэ жилийн баярын уур амьсгалыг та бүхэн шууд л мэдрэх болно.

World of chocolate хэмээх энэ үзэсгэлэн 20 гаруй жилийн турш бяцхан хэрэглэгчид, амттаны хорхойтнууддаа гайхамшигт амттаны сонголтыг бий болгосоор ирсэн.

Үнэндээ дэлхийн брэнд амттаныг Монголчууд “Наран фүүдс”-ээр дамжуулан World Of Chocolate үзэсгэлэн худалдаанаас мэдэрдэг гэхэд хилсдэхгүй биз. Дэлхийн хамгийн алдартай амттангууд чухам энд л байдаг.

World of Chocolate үзэсгэлэнд зөвхөн чихэр, шоколад амттанууд, оргилуун дарсаар зогсохгүй баярын ширээг тань чимэх вино, ундаа, мөн баярын хоол хүнсэндээ хэрэглэх оливын тос, даршилсан ногоо, мөн шинэ жилийн ганган гацуур, тоглоом тэргүүтнүүд ч байгаа.

Хаяг: 13-р хороолол 3 өндрийн дэргэд байрлах Mongol Expo-гийн байр

Утас: 99062735, 88119422, 88116290

Дэлгэрэнгүйг:

https://www.facebook.com/NaranFoodsColtd/

Шоколадны ертөнцөд тавтай морил.

World of Chocolate 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж