Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Зүүн Тиморыг зорилоо. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол-Зүүн Тиморын багууд шалгараад байгаа билээ. Энэхүү тоглолт Зүүн Тиморт гуравдугаар сарын 12-ны өдөр болох бол хариу тоглолт 17-нд Улаанбаатар хотноо болох юм.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч "Хоромхон" клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар томилогдсон юм.
Ч.БОЛОР