УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын даргыг огцруулах шаардлагад гарын үсгээ зурсан нь анхаарал ихэд татаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын дэд даргын хувьд гарын үсэг зурах хүнд байсан. Өөртэйгөө зөвлөлдсөн.Би аль нэг бүлэглэл рүү орсон ч юм уу, гомдсон юм байхгүй. Парламентын гацаа, Засгийн газрын гацааг гаргаж байж, Монгол төрийн ажил явахгүй бол хүнд байна. Би сарын өмнө нэг л буруу тийшээ явчихлаа. Зөвшилцлөө хийгээч ээ. Төлөөлөл гаргаад уулзаач ээ гэж хэлсэн. Уулзаад үр дүнд хүрсэнгүй. Төрийн гурван өндөрлөг одоо уулзах хэрэгтэй. Энэ ганцхан М.Энхболдын асуудал биш. У.Хүрэлсүхийн ч асуудал, Х.Баттулгын ч асуудал. Бүхэлдээ Монгол төрийн асуудал. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Тиймээс ч гарын үсэг зурсан. М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан. Хуулиа хараад суугаад байвал төр гацаанд орно. Үүний шийдлийг гаргах ганц хүн нь М.Энхболд. Өргөдлөө өгөх л асуудал байх болохоос Цэцээр хэлэлцэнэ гэвэл нэлээд хугацаа шаардана. Парламентын олонх нь нэг талдаа байгаа учраас дэд дарга нь дуугүй суугаад байж болохгүй. Ярилцаад нэг талдаа гармаар байна” гэлээ.