Японы томоохон сүлжээ дэлгүүрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай 2019 оны хуанли ихээхэн эрэлттэй байгаа ажээ. Тус хуанлийг өдөр тутмын гэр ахуйн болон ахуйн хэрэглээний бараа зардаг “Loft” компани худалдан борлуулж буй юм байна. Тус компани өнгөрсөн есдүгээр сард "алдартай хүмүүс"-ийн зурагтай 2019 оны календариа борлуулж эхэлсэн талаараа олон нийтэд мэдээлжээ. Путины зурагтай хуанлийн борлуулалт Япон даяар өндөр байгаа аж. “Loft” компани гурван жилийн өмнөөс Путины зурагтай хуанлийг ОХУ-д борлуулж эхэлсэн байна.
Путины зурагтай өнгөрсөн жилийн хуанли нь Японоос бэлгэнд авсан нохойтой байсан бол /2012 онд Японы Акита мужийн захирагч ОХУ-аас Японд болсон газар хөдлөлт, цунамийн хор уршгийг арилгахад тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, Путинд "Юмэ" буюу "Мөрөөдөл" нэртэй акита-ину үүлдрийн нохой бэлэглэж байсан билээ/ 2016 оны хувилбар нь цээж нүцгэн, загас барьж буй Путины зурагтай байжээ.
Эх сурвалж: The Japan Today
Холбоотой мэдээ