Монголын барилгачид Тайпейн үзэсгэлэнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Монголын барилгачид Тайпейн үзэсгэлэнд оролцож байна

Монголын барилгачид Тайпейн үзэсгэлэнд оролцож байна

Тайванийн Тайпей хотноо энэ арванхоёрдугаар сарын 13-16-ны хооронд зохион байгуулагдаж буй 30 дахь удаагийн Тайпэйн олон улсын барилга, барилгын материалын үзэсгэлэнд МҮХАҮТ болон Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран оролцож байна.

Монголын багийг ахалж буй Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Цэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үзэсгэдэнд оролцох болсондоо талархаж буйгаа илэрхийлээд энэ үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн сацуу Монгол улсын барилгын салбарын чанар, стандартыг сайжруулахад нэмэртэй юм гэлээ.

Үзэсгэлэнг зохион байгуулагч Тайванийн Барилгачдын нэгдсэн ассоциациийн Удирдах зөвлөлийн дарга Диэн И Пинг болон “Да жань” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Чью Вэн Лянг нар хэлэхдээ Монголын 12 компанийн 30 орчим төлөөлөгч энэ удаагийн үзэсгэлэнд оролцохын зэрэгцээ МҮХАҮТ-ын павильонд барилгын салбарын томоохон төслүүдийн танилцуулга, дагуул хотын талаарх төлөвлөгөө зэрэг тавигдсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна гэв.

“Монгол улсын эдийн засаг өнгөрсөн жилээс эргэн сэргэж, энэ жилийн эхний хагаст эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, үүнийг дагаад барилгын материалын эрэлт өсөж байгаа нь ажиглагдсан. Зохион байгуулагчийн зүгээс бизнес уулзалтыг зохион байгуулж, Тайванийн гангаар хийсэн бүтээгдэхүүн, угаалгын өрөөний хэрэгсэл, гипс хавтан, тусгаарлагч материал болон шавар бүтээгдэхүүн зэргийг түлхүү сурталчилж байна” хэмээн Чью Вэн лянг хэллээ.

30 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд нийт 2,200 гаруй павильонд 10 гаруй орны 550 орчим бизнес эрхлэгч оролцож байна.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж