Филиппинийн К.Грэй "Miss Universe”-ын ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Филиппинийн К.Грэй "Miss Universe”-ын ялагч боллоо

Miss Universe Catriona Gray,

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах "Miss Universe 2018" өнөөдөр /2018.12.17/ Тайландын Бангкок хотод өндөрлөлөө. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппинийн мисс Кэтриона Грэй шалгарлаа. Тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, Венесулийн мисс Гутеррез нар орлоо.

94 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Miss Universe 2018” тэмцээний финалын шалгаруулалтад Австрали, АНУ, Канад, Бразил, Их Британи, Унгар зэрэг 20 орны гоо бүсгүйчүүд шалгаран үлджээ. “Miss Universe” тэмцээнд Монголын мисс оролцсон түүх үгүй. Тэгвэл энэхүү тэмцээний анхны монгол оролцогч мисс, загвар өмсөгч Д.Долгион дэлхийн гоо бүсгүйчүүдтэй нэгэн тайзан дээр өрсөлдлөө. Олон улсын  сүүлийн тэмцээндээ оролцсон Д.Долгион энэ удаа шилдэг 20-д багтаж чадсангүй.

“Miss Universe 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний титмийн эзнээр тодорсон Филиппинийн мисс К.Грэй энэ удаа хамгийн хүчтэй оролцогчийн нэг байж, титмийг өөрийн болгож чадлаа. Түүний хувьд гоо сайхны олимп гэгдэг “Miss World 2016”-д өрсөлдөж, Топ 5-д үлдэж байсан юм. 2016 оны Дэлхийн мисс болох магадлал өндөр байсан Грэй шүүгчийн асуултад хариулахдаа өмнөх оны миссийн хариултыг хэлсэн гэж шүүгчдээс үнэлгээ алдаж байсан түүхтэй. Энэхүү тэмцээнд оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11-т үлдэж, Монголын гоо бүсгүйчүүдийн түүхэн амжилтыг үзүүлж байсан. Тэгвэл хоёр жилийн өмнө АНУ-д болсон Дэлхийн миссээс титэмгүй буцсан Грэй энэ жил Тайландад дэлхийн гоо бүсгүй гэдгээ дахин харуулж чадлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан, 2015 оны ялагчийн нэрийг хөтлөгч Стив Харви андуурч хэлсэн зэрэг "Miss Universe" тэмцээний дуулиан тасардаггүй. Тэгвэл Тайландын Бангкокт ээлжит титмийн эзнээ тодрууллаа.

Филиппин улс 1964 оноос эхлэн “Miss Universe” тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1969, 1973, 2015 онуудад титмийн эзнээр тодорч байжээ. Энэ жилийн оролцогч “Miss World” тэмцээний топ 5-ын нэг Кэтриона Грэй шилдэг нь байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж