Л.Отгонбаатар "Мастерс”-аас мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар "Мастерс”-аас мөнгөн медаль хүртэв

Л.Отгонбаатар "Мастерс”-аас мөнгөн медаль хүртэв

БНХАУ-ын Гуанжоуд жүдо бөхийн “Мастерс” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Зөвхөн жин тус бүрийн шилдэг 16 жүдоч оролцдог “Мастерс”-аас Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жингийн барилдаан өчигдөр/2016.12.16/ болж,  Л.Отгонбаатар ОХУ, Япон, Египетийг бөхчүүдийг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай бөх гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй бөгөөд Гүржийн Варлам Липартелиани алтан медаль хүртэв. Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртээд байсан бөгөөд Л.Отгонбаатар мөнгөн медалиар медалийн буухиаг үргэлжлүүлэв.

Энэ жилийн “Мастерс”-т дэлхийн аварга М.Уранцэцэг шагналт тавдугаар байр эзэлсэн бол дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. 53 орны жүдочид өрсөлдсөн “Мастерс”-т манай 13 жүдоч өрсөлдсөнөөс нэг мөнгө, хоёр хүрэл, шагналт тавдугаар байрт хоёр, долдугаар байрт дөрвөн бөх орлоо.

Зөвхөн чансаа өндөр бөхчүүд уригдан оролцдог “Мастерс”-ийг Японы баг тамирчид долоон алтан медаль, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Гүрж хоёр, ОХУ, Франц, Косово, Азарбайжан, Испани нэг аваргатай буцжээ.

2010 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн “Мастерс”-т манай бөхчүүд жил бүр алтан медаль хүртэж байсан бол энэ жил аварга болох бөх байсангүй.

60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэв. 

66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж