Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар Монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь судалгаа хийж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон УИХ-ын. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарт танилцууллаа. Тухайлбал Доктор судлаач Э.Энхбат Атлантын далайн гадаргын температур болон хөрсний чийгийн нөлөө Монголд хэрхэн нөлөөлж буй судалгаагаа танилцуулсан бол Доктор судлаач Д.Ичинхорлоо Цөмийн урвалын судалгаагаа Докторын оюутан Э.Базаррагчаа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдлаар судалгаа танилцуулсан. Түүнчлэн тус сургуулийн докторын ангийн оюутан Т.Бэгзсүрэн. Орчин үеийн хиймэл дагууллын технологи ашиглан навч ургамал дээр туссан гэрэлний өнцөгөөс хамаарч үр шимт хөрсийг тодорхойлох эмчлэх тухай судалгаа танилцуулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудад хандаж Монгол залуусд эрдэм боловсролын хөрөнгө оруулалт хийж, улс орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь маш том дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлж цаашид 1000 инженер Японд сургах бодлогыг эрчимжүүлэхээ хэллээ. Мөн суралцаж буй оюутан судлаачидтай дотно яриа өрнүүлж тэдний хийж буй судалгаа Монгол улсын хөгжил дэвшилд том алхам хийх ач холбогдолтойг хэлж саад бэрхшээлгүй суралцаж судалгаагаа хийхэд Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Оюутнууд Ерөнхий сайдтай асуулт хариулт өрнүүлж айлчлалын үеэрээ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж