“Дархлаажуулалтын нэгжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” чанарын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

“Дархлаажуулалтын нэгжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” чанарын өдөрлөг боллоо

“Дархлаажуулалтын нэгжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” чанарын өдөрлөг боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран  энэ  сарын 14-нд “Дархлаажуулалтын нэгжийн чанар, аюулгүй байдлыг  сайжруулах нь” сэдэвт чанарын өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга, сувилахуйн албаны дарга, өрхийн менежер, дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач, 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмч, вакцинатор сувилагч нараас бүрдсэн нийт 50 хүн оролцсон юм.

Энэ хүрээнд “Дархлаажуулалтын өмнөх эмчийн үзлэг /ЭМС-ын 261 тоот тушаал/,  “ДДУХ-ийн дараа авах хариу арга хэмжээ”, “Цочмог сул саажилтын өвчний тандалт эмнэлзүй”, “Тууралтад халууралт өвчний цаг үеийн мэдээлэл, эмнэл зүйн мэдээлэл, ялган оношилгоо” онолын мэдээлэл хүргэсэн бөгөөд “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл болон эрсдлээс сэргийлэх нь” тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг хийлээ.

Мөн “Цэнгэлжаргал хайрхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагааг сайжруулах талаар шинээр хийсэн ажилтай танилцсан. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар дархлаажуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж