Шангри-Ла Цогцолбор, Сэнтрал Тауэр PM 2.5 агаар цэвэршүүлэгч технологийг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Шангри-Ла Цогцолбор, Сэнтрал Тауэр PM 2.5 агаар цэвэршүүлэгч технологийг нэвтрүүллээ

Шангри-Ла Цогцолбор, Сэнтрал Тауэр PM 2.5 агаар цэвэршүүлэгч технологийг нэвтрүүллээ

Агаар бохирдлын хэмжээгээрээ дэлхийд өндөрт жагсах болсон Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал Монгол улсад төдийгүй олон улсад хүртэл санаа зовоож буй тулгамдсан сэдэв болоод байгаа билээ.

Энэхүү сэдвийн хүрээнд Шангри-Ла цогцолбор нь зочид буудал, худалдааны төв, орон сууц, оффисын цамхгууд болон Сэнтрал Тауэр байгууламжууддаа PM 2.5 агаар цэвэршүүлэгч технологийг өнөөдрийн байдлаар гэхэд бүрэн хэмжээнд амжилттай байршуулан дууслаа.

Салбартаа тэргүүлэгч Honeywell брэндийн энэхүү технологи нь агаарын бохирдлын гол шалтгаан болох P.M 2.5 нарийн ширхэглэгт тоосонцор,бактери, формальдегид болон хийн хүчлийн үлдэгдлүүдийг устгадаг давуу талтай юм. Мөн түүнчлэн уг систем нь хоёр үе шаттай электростатик цэвэршүүлэгчтэй ба агаар дах тоосонцрыг өөртөө шингээж, ионжуулан эргүүлээд цэвэр агаар болгон гаргадаг байна.

Шангри-Ла болон Сэнтрал Тауэр цогцолбор нь зочид буудалд байрлах гадна дотнын зочид, оффис болон орон сууц, худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хэн бүхэнд олон улсын стандартад нийцүүлэн эрүүл маргаашийг бүтээхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж