Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

  1. Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотолж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  2. Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
  3. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийг Монгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.
  4. Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.
  5. Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.
  6. Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.
  7. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.
  8. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.
  9. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав. 
  10. Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.
  11. Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
  12. “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.
  13. Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.
  14. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
  15. Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.
  16. Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.
  17. Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Христийн чуулгануудын эсрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 2018-12-17 43.228.129.131

Энэ засгийн газар юун хүний эрх яриад унав. Хууль зүй дотоод хэргийн яам христ итгэлт хүмүүсийн эсрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа. Янз бүрийн дүрэм, журам, нөхцлөөр хавчиж, христ итгэлт хүмүүсийн радио, вэбсайтыг тасалдуулах, хүн ашиглаж хэрэглэхэд түвэгтэй болгох зэрэг ажиллагаа явуулаад байх шиг байгаа юм даа.

Avatar

зочин 2018-12-17 139.5.216.214

Японы тал энэ хүнийг урьсан нь үнэн юм болов уу. Японы Ерөнхий сайд маш хайхрамжгүй байгаа нь уулзалтаас, мэдэгдлээс харагдаад байсайн. Хүрэлсүх ч угаасаа хүний хүндэтгэл хүлээх хүн биш дээ. Овилгогүй, тулбаргүй, сагсуу гэдгийг нь хараад л мэдэрсэн байх доо. Хөөрүү бага дарга ёслоод л онгироод явж байх юм

Avatar

ZAILAACH 2018-12-17 182.160.3.48

2HOYR MANAN HOORONDOO BAILDAW UR DUND NI ARD TUMEN YDUURCH ZOWOW HEN CH YLSAN ZOWSOOR BUGD LUIWARCHID ALBAN TUSHAALD GORILOGCHID BUGD ZAILAASAA GEMT HEREGEE ULS TURJUULJ DANDAA DARDAG SAY TUMUR ZAMIIN HEREG HEREGSEHGUI BOLJ SHIIDEGDEHED ULSAD 55 TERBUM TUGRUGIIN HOHIROL UCHRUULSAN SOLONGOSIIN HUMUUS 30 SAYAAR TORGUULIAD UNGURUH JISHEENII SHUUHED HEN NULUULSUN BE BODOOD UZHEDL OILGOMJTOI SHUUHIIN TSAANA NEG L HUN BII TOMILDOG

Avatar

Иргэн 2018-12-17 59.153.113.27

Ямар ч тодорхой үр дүнгүй айлчлал болжээ

Avatar

10-р ангийн хүүхэд ч ийм үүрэг 2018-12-17 65.49.68.170

Гайгүй хүмүүжилтэй 10-р ангийн хүүхэд ч Хүрэлсүхийн энэ үйлдлийг төвөггүй хийгээд гарын үсэг зураад ирж чадна. Энэ хүн маш жүжигчин юм байна лээ. Одоо Х.Баттулга нийлээд МАНАН байгуулаад төрийг самарч, өөрсдөө ялгүй болж, хойшид бүхий л эд хөрөнгөн дээр суух далд үйлдлүүд бодсон байгаа. М.Энхболд буух л юм бол төр үймэж мафы бүх муу үйлдлээ хийж эхлэнэ.

Avatar

Зочин 2018-12-17 66.181.176.183

2013-2014 онд Японы нэг том бизнесмэн Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн чинь Монголын цагдаа нар "мөнгө угаасан байж болзошгүй" гэж хардан байцааж шалгаж дарамталсаар хөөж гаргасан!!! Доогуураа ийм байхад Ерөнхий сайд ямар ч сайхан амлалт өгч, гэрээ хэлэлцээр байгуулаад нэмэргүй л дээ!!! Япончууд дарамтаас их айдаг хүмүүс шүү дээ!!!! "Жапан тауны" өвгөнийг яалаа??!! Одоо булааж авсан газар дээр "Хурд" групп орон сууцны том хороолол байрьж байгаа!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж