Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвөөс нэг жилийн ойдоо зориулан зохион байгуулсан “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

Аймгийн аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээн нь өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд дөрвөн төрлийн сэлэлтээр нийт 80 гаруй баг тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд  Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч оролцож, гурван алт,  хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж, нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, ахмад М.Ганбаатар, усчин-аврагч Э.Давхарбаяр нар  усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллан, олон уралдаан тэмцээнд аймгийн баг тамирчдыг бэлтгэн, амжилттай оролцуулаад байна.

Тухайлбал, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Усан спорт сургалтын төвийн 10 тамирчныг бэлтгэн оролцуулснаас гурван тамирчин  усан спортын 3-р зэргийн болзол, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 17 тамирчин оролцуулснаас хоёр тамирчин мөн усан спортын 3-р зэргийн  болзлыг тус тус  хангаад байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж